НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан манлайлагч их сургууль болохоор ШУТИС-2030 Стратегийн тэргүүлэх чиглэлийн  дөрөвдүгээрт тодорхойлсон. Энэ төлөвлөгөөний хүрээнд дараах зорилтуудыг тавьсан байна.  Үүнд:

 Нийгмийн хариуцлагын тухай ISO 26000-д өгсөн тодорхойлолтон дээр үндэслэн авч үзвэл, боловсролын байгууллага нь түүний гаргасан шийдвэр , үйл ажиллагааны үр дүнд нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд гарах үр дагаварын өмнө тодорхой, ёс зүйн хэм хэмжээнд хариуцлага хүлээнэ. Иймээс байгууллага нь:

  • бүх нийтийг чанартай боловсрол, эрүүл мэнд ба аюулгүй байдлаар хангах, нийгмийн сайн сайхны төлөө энэ бүгдийг оролцуулан тогтвортой хөгжлийг дэмждэг;
  • сонирхогч талуудын итгэл найдварыг хүлээдэг;
  • одоо үйлчилж буй хууль тогтоомжийг баримталж, олон улсын зан харилцааны хэм хэмжээний дагуу үйл ажиллагаа явуулдаг;
  • байгууллага ба хамтрагчиддаа явуулдаг практик үйл ажиллагаагаар дамжуулан нэгдсэн байдаг.

Энэ нь нийгэм ба экологийн асуудлаарх бизнесийг худалдааны (эдийн засгийн) үйл ажиллагаа ба сонирхогч талуудтай харилцах харилцаанд сайн дураар татан оролцуулах гэсэн санааг илэрхийлж байна.

Үндсэн давуу тал

  • нийгмийн хэмжээнд нэр хүнд өснө;
  • бүх сонирхогч талуудтай харилцах харилцаа сайжирна;
  • нөөцийг илүү хариуцлагатай, үр өгөөжтэй ашигласнаар өртөг хэмнэнэ;
  • тогтвортой практик үйл ажиллагааны үр дүнд эрсдлийн удирдлага сайжирна;
  • сэтгэл хангалуун ажилтнуудыг өөртөө татах, хадгалж үлдэх, дэмжих чадвар сайжирна.

 2018-2021 оны Нийгмийн хариуцлагын тайлан