“Арга билэг” клуб

Үүсгэн байгуулагдсан түүх

ШУТИС-ийн ҮТС-ийн “Хүнсний чанар аюулгүй байдал”-ын “Арга билэг” клуб нь эрүүл чанартай хүнсний ач холбогдлыг бусдад сурталчилах, клубын гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар ирээдүйн шилдэг мэргэжилтэнг бэлтгэхэд дэмжлэг болох үүднээс 2013 оны 4-р сард Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй ангийн 3-р курсын оюутнуудын санаачлагаар, “Аюулгүй хүнс - Амьдралын баталгаа” гэсэн уриатай, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.

 “Арга билэг” клубын нээлтийн үйл ажиллагаа (4-р сарын 25-ны өдөр)

Клубын зорилго

ШУТИС-ийн нийт оюутан залууст хүнсний ач холбогдол аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргэж, мэдлэгийг дээшлүүлж улмаар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа дэлгэрүүлэх, нийгмийн идэвхитэй ажиллахад оршино.

Зорилт

  • Хүүхэд, залуучуудад зориулсан аюулгүй хүнсний талаарх  сургалтыг зохион байгуулах;
  • Бие организмд зайлшгүй шаардлагатай  шим тэжээлт бодисын талаарх ойлголт олгох;
  • ШУТИС-ийн нийт оюутнуудад хүртээмжтэй үйл ажиллагаагаа явуулах, бусад их дээд сургууль, албан байгууллагуудтай хамтран ажиллаж, хүрээгээ тэлэх;
  • ШУТИС-ийн шилдэг клуб болох.

 Клубын үйл ажиллагааны чиглэл

Манай клуб нь доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:

  • Хүнсний салбарт гарсан шинэ соргог мэдээллээр түргэн шуурхай хангах;
  • Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоод, эвлэлүүдтэй зөвшөөрөгдөх хүрээнд хамтран ажиллах;
  • Нийт оюутан залуусынхаа эрдэм мэдлэг, эрүүл мэндэд чиглэсэн спорт, урлаг наадам зохион байгуулах;
  • Лекц, семинар зохион байгуулах;
  • Бусад олон төрлийн үйл ажиллагаа