“SHIMA SEIKI TRAINING CENTER” СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ

Ноос ноолуурын үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, Олон Улсын зах зээлийн шаардлагад нийцсэн загвар, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Япон улсын дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжлийн хурдацад бодит хувь нэмэр оруулах зорилготой. Мөн олон улсын жишгийн дагуу дизайнер, тооцоологч, программистын ажлыг цогцоор нь гүйцэтгэх чадвартай, сүлжмэлийн автомат машины техник, технологийг бүрэн ашиглах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.