Манай клуб нь 2016 онд байгуулагдсан бөгөөд “Экоматериал гүйцэтгэн боловсруулах технологи” хөтөлбөрийн “Нэхмэлийн үйлдвэрийн хими технологи” болон Нэхмэлийн үйлдвэрлэлийн мэргэжилээр суралцдаг 1-4дүгээр курсын оюутнууд ‘Smart textile’ клуб-ийн үйл ажиллагааг өнөөг хүртэл тасралтгүй явуулсаар байна.
Зорилго:
Нөхөн сэргээгдэх экоматериал болох ноос ноолууран ширхэгтийг хүссэн өнгөөрөө будах, түүний шинж чанарыг дээшлүүлэх, ус чийг нэвтрүүлдэггүй, анхилуун үнэртэй болгох боловсруулалтыг хийхэд суралцана. Мөн эсгий хийх технологийг суралцах ба түүнийгээ бүтээгдэхүүн болгоход бидний зорилго оршино.
Зорилт:
- Амьтны гаралтай ноос ноолууран ширхэгтийг будах;
- Амьтны гаралтай ноос ноолууран ширхэгтийн шинж чанар дээшлүүлэх боловсруулалтыг хийх;
- Амьтны гаралтай ноос ноолууран ширхэгтэд ус чийг нэвтрүүлдэггүй боловсруулалтыг хийх;
- Ноос ноолууран ширхэгтэд анхилуун үнэртэй болгох боловсруулалтыг хийх;
- Ноос ноолууран ширхэгтээр эсгий бүтээгдэхүүн хийх;
Үйл ажиллагаа:
- Манай клубын үйл ажиллагаа нь мэргэжлийн хичээл дээр үзсэн онолын мэдэгдэхүүнийг практикт ашиглаж ноос ноолууран ширхэгтийн анхан болон эцсийн гүйцэтгэн боловсруулалтыг хийдэг. Тухайлбал:
- Ноосон ширхэгтийг угаах (бохирдолоос салгах)
- -Ноосон ширхэгтийг будах (хүссэн өнгөөрөө будах, хээ дүрс үүсгэх )
- Нано боловсруулалт хийх (ус чийгийг шингээдэггүй)
Зөөлрүүлэлт (бүтээгдэхүүнийг зөөлөн болгох)
Журам:
- Цаг баримтлах;
- Багаар ажиллах;
- Төлөвлөгөөний дагуу ажиллах;
- Бүтээлч сэтгэлгээтэй байх;
Бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай оюутан бүхнийг урьж байна. Холбогдох утас: 99037112