ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Оюутны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, оюутны зөвлөлийг танин мэдүүлэх, нийт оюутнуудын дуу хоолой болох, оюутнуудын хоорондын харилцааг бэхжүүлэх, оюутнуудыг бүх талаарх нь хөгжүүлэх нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох үйлсэд оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

 ЗОРИЛТ:

  • Нийгмийн үйл ажиллагаанд оюутнуудыг идэвхитэй оролцуулах
  • Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутнуудын эв нэгдэл, хүсэл мөрөөдлийн илэрхийлэл болох
  • Оюутанд чиглэсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо, нийгмийн хамгаалал, халамжийг дэмжих
  • Нийгэмд бусадтай өрсөлдөж чадахуйц оюутныг бий болгох

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн оюутны зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна .

ҮТС-ийн Оюутны Зөвлөл нь нийт ангийн дарга нар болон идэвхитэн гишүүдээс бүрддэг. СХА, ОНХА, ЭШТА, СУХА, ДҮАХА гэсэн 5 албатай. Ангийн дарга нар нь анги хамт олныхоо дуу хоолой болсон, манлайлагч оюутан байх бөгөөд ОЗ-ийн хуралд тогтмол сууж анги хамт олныхоо үзэл бодлыг хэлж түүнээс гарсан шийдвэр, мэдээллийг ангийн нийт оюутнуудад тараах үүрэгтэй.

ҮТС-ийн оюутны зөвлөлийн гишүүд

ҮТС-ийн Оюутны Зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэй 14 гишүүдээс бүрддэг .

 ҮТС-ийн Оюутны Зөвлөлийн ОЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд:

ҮТС-ийн Оюутны Зөвлөлийн дарга : А.Энх-Амгалан /ГД-II/
ОЗ-ийн нарийн бичиг: Г.Энхжаргал /НҮТ-II/
ДҮАХ албаны менежер А.Хүслэн /ИД-II/
СХ Албаны менежер: М.Өлзийхутаг /ИД-II/
МХ Албаны менежер: Я.Баярмаа /ИД-II/
CУХ Албаны менежер : Ө.Түмэнзаяа /ГД-II/
ЭШТ Албаны менежер: Б.Дэлгэр /НҮТ-II/
Маркетингийн харилцах алба :

/ МХА / сургууль болон сургуулиас гадуур зохиогдож буй үйл ажиллагааны мэдээллийг оюутнууддаа түргэн шуурхай хүргэх , сурталчлан мэдээллэх, дэмжин хамтран ажиллах . Оюутны зөвлөлийн үйл ажиллагааг оюутнуудад хүртээмжтэй хүргэх .

Эрдэм шинжилгээ технологийн алба :

Оюутны сургалт сурталчилгаа болон эрдэм шинжилгээний ажлыг хариуцаж тэдний бие даан суралцах идэвхи, мэдлэг чадварыг дээшлүүлэх

Спорт  хариуцсан алба :

ҮТС-ийн хэмжээнд бүх төрлийн урлаг спортын арга хэмжээг зохион байгуулж улмаар ШУТИС-ын урлаг спортын тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .

Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба :

Оюутан залуусын хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, дэмжих мөн түүнтэй холбоотой сургалт  семинар, тэмцээн уралдаан, аялал зугаалга зохион байгуулах, оюутны зөвлөлийн бичиг хэргийн төсвийг  гаргах зорилготой байгуулагдсан алба .

 Соёл урлаг хариуцсан алба :

Оюутны соёл урлаг, сурагчдад чиглэсэн тэмцээн уралдаанд өөрийн сургуулийн оюутнуудыг бэлтгэн оруулах, амжилт гаргах .