Үүсгэн байгуулагдсан түүх
ШУТИС-ийн ҮТС-ийн “Хүнсний чанар аюулгүй байдал”-ын “Арга билэг” клуб нь эрүүл чанартай хүнсний ач холбогдлыг бусдад сурталчилах, клубын гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар ирээдүйн шилдэг мэргэжилтэнг бэлтгэхэд дэмжлэг болох үүднээс 2013 оны 4-р сард Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй ангийн 3-р курсын оюутнуудын санаачлагаар, “Аюулгүй хүнс - Амьдралын баталгаа” гэсэн уриатай, нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан.
“Арга билэг” клубын нээлтийн үйл ажиллагаа (4-р сарын 25-ны өдөр)
Клубын зорилго
ШУТИС-ийн нийт оюутан залууст хүнсний ач холбогдол аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүргэж, мэдлэгийг дээшлүүлж улмаар Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаагаа дэлгэрүүлэх, нийгмийн идэвхитэй ажиллахад оршино.
Зорилт
- Хүүхэд, залуучуудад зориулсан аюулгүй хүнсний талаарх сургалтыг зохион байгуулах;
- Бие организмд зайлшгүй шаардлагатай шим тэжээлт бодисын талаарх ойлголт олгох;
- ШУТИС-ийн нийт оюутнуудад хүртээмжтэй үйл ажиллагаагаа явуулах, бусад их дээд сургууль, албан байгууллагуудтай хамтран ажиллаж, хүрээгээ тэлэх;
- ШУТИС-ийн шилдэг клуб болох.
Клубын үйл ажиллагааны чиглэл
Манай клуб нь доорх чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд:
- Хүнсний салбарт гарсан шинэ соргог мэдээллээр түргэн шуурхай хангах;
- Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг холбоод, эвлэлүүдтэй зөвшөөрөгдөх хүрээнд хамтран ажиллах;
- Нийт оюутан залуусынхаа эрдэм мэдлэг, эрүүл мэндэд чиглэсэн спорт, урлаг наадам зохион байгуулах;
- Лекц, семинар зохион байгуулах;
- Бусад олон төрлийн үйл ажиллагаа