- Манай клуб нь Экоматериалын гүйцэтгэн боловсруулах технологи хөтөлбөрийн Нэхмэлийн үйлдвэрийн хими технологи болон Нэхмэлийн үйлдвэрлэлийн мэргэжилээр суралцдаг 1-4 дүгээр дамжааны оюутнуудаас бүрдсэн бөгөөд 2016 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Зорилго:
- Байгалийн гаралтай нөхөн сэргээгддэг хүний биеэнд хор нөлөөгүй ноосон ширхэгтээр төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх
- Бүтээгдэхүүн хийх ноос угаах, самнах, будах, цайруулах, эсгийрүүлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх
Жишээ нь:
- -Малгай, бээлий, ороолт, бойтог, улавч
- -Олбог
- -Гоёл чимэглэл
- -Ээмэг зүүлт, цүнх
- -Аяга тавагны суурь
- -Ханын чимэглэл зэрэг гарын доорхи бүхий л зүйлийг санаачлан хийж байна.
Үйл ажиллагаа:
- Багийн гишүүд 7 хоногийн 1-2 өдөрт клубын үйл ажиллагаанд оролцох
- Төлөвлөгөөний дагуу ажиллах
- Клубын үйл ажиллагаанд гишүүн бүр хариуцлагатай хандах
- Гишүүн бүр шинэ шинэлэг санааг санаачлах
- Цаг баримтлах
- Багаар ажиллах чадвартай байх
- Бүтээлч сэтгэлгээтэй байх
Бие даасан, багаар ажиллах чадвартай бүтээлч сэтгэлгээтэй оюутан залуус та бүхнийг урьж байна. Холбогдох утас: 99037112