1961 |
МУИС-ийн Инженерийн факультетийн бүрэлдэхүүнд хөнгөн үйлдвэрийн механик инженерийн мэргэжлийг нээж, анхны элсэлт авсан. |
1971 |
Хүнсний машин аппарат, Хүнсний технологи, Нийтийн хоолны технологи, Мод боловсруулах үйлдвэрлэлийн механикч-технологич мэргэжлээр авч элсэлт авсан. |
1982 |
МУИС-ийн бүрэлдэхүүнээс Политехникийн дээд сургууль салбарлан бие даасан дээд сургууль болсонтой холбогдуулан Хөнгөн, хүнсний үйлдвэрийн /ХХҮФ/ факультет байгуулагдсан. |
1990 |
БНМАУ-ийн сайд нарын зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Политехникийн дээд сургуулийг мэргэжлийн чиглэлээр Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан байна. |
1992 |
Механик Технологийн Сургууль болон өргөжсөн. |
1995 |
ТИС-ийн ректорын зөвлөлийн шийдвэрээр Механик технологийн сургууль Хүнсний технологийн сургууль, Хөнгөн Үйлдвэрийн Технологийн Сургууль болон шинэчлэн зохион байгуулагдав. |
2000 |
Нэхмэлийн үйлдвэрийн тэнхим Ноосны эрдэм шинжилгээний төвтэй нэгдэн "Нэхмэлийн хүрээлэн", Монгол Солонгосын хамтарсан Шим тэжээл судлалын төв байгуулагдав. |
2006 |
ҮТДС-ийн харъяанд Ой модны сургалт судалгааны хүрээлэн байгуулагдсан |
2009 |
ШУТИС-ийн түүхт 50 жилийн ой тохиолдов. |
2010 |
ШУТИС-ийн Иновацийн төвд “Хүнс үйлдвэрлэлийн сургалт судалгааны төв” байгуулав. |
2011 |
Олон Улсын инженерийн боловсролын CDIO 12 стандарт, сургалтын арга зүйг судлан 2014 оноос нэвтрүүлж эхлэв. |
2014 |
Хүнсний инженерчлэл, Дизайн, Ой мод технологи, Биотехнологи, шим судлал, "Текстил судлал"ын салбар гэсэн нэгжтэйгээр Үйлдвэрлэлийн технологийн сургууль шинэчлэн зохион байгуулагдав. |
2016 |
Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв ISO-17025:9001 стандартын шаардлага хангаж, гэрчилгээгээ авав. |
2016 |
Монгол Японы хөрөнгө оруулалтаар Азид анхдагч сүлжмэлийн дизайн систем бүхий “SHIMA SEIKI TRAINING CENTER” сургалт судалгааны төв байгуулагдав. |
2022 |
“Арьс ширний сургалт, судалгаа инновацийн LEATHUB төв” байгуулагдав. |