БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар суралцах, ШУТИС-д шинээр элссэн оюутны анхааралд
ganbii

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу:

  • 4.1.1.  Бүтэн өнчин суралцагч
  • 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч
  • 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • 4.1.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
  • 4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
  • 4.1.8. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг   заалтуудын  аль нэгээр өдрийн ангид суралцагч бол БЗС-аас  буцалтгүй тусламж  олгоно.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах ШУТИС-ийн оюутны  бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Бүтэн өнчин суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сараас  хойш, хүчинтэй хугацаатай байх )
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:

  1. Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар  (Эцэг, эхийн хоёрын нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас  багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл  /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч:

  1. Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

5. Нэг өрхийн гурван суралцагчийн нэг:

  1. Гурван суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Гурван суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
  3. Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

6. Цаатан өрхийн  суралцагч:

  1. Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  2. Төрсний гэрчилгээний хуулбар
  3. Багийн засаг даргын тодорхойлолт /Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн баруун, зүүн тайгад цаа маллан амьдарч буй тухай/
  4. Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
  5. Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
  6. Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу  хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

Шинээр, 1 дүгээр курст элсэгч нь буцалтгүй тусламжийн дээрх  материалыг гаргацтай, тод, албан бичгийн шаардлага хангасан байдлаар бэлтгэн, 8 дугаар сарын 11-нээс 24-ний өдрийг  хүртэл, А4 хэмжээтэй дугтуйд хийн, шуудангаар дараах хаягаар (Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ) явуулна уу.

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 Ш/х: 46/520 Утас: (976)-11-324590

Хүлээн авагч: ШУТИС. СХБА. 2-18   

Жич: Улаанбаатар хотод байгаа шинээр элсэгч нь ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах хайрцагт буцалтгүй тусламж хүссэн дугтуйтай материалаа (дээрх хаягийг бичин)  8 сарын 11-нээс 24-ний өдрийг хүртэл хугацаанд хийж болно. Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ.

Тайлбар:

  • БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба  сонгох кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлнө. 
  • БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан, эсэх талаар эцсийн шийдвэрийг 2020 оны 9-10 дугаар сард БЗС-д материалаа шалгуулан, хяналтын тоонд багтаан санхүүжилтийн тооцоог баталгаажуулсны дараагаар гаргана.

Анхааруулга:

Шинээр элсэгч оюутан www.must.edu.mn эсвэл www.elselt.edu.mn  хаягаар орж анкетаа бөглөж, цахим гэрээ байгуулж, оюутны кодоо авч, бүртгүүлсний дараагаар БЗС-ийн буцалтгүй тусламжийн материалаа өгөх шаардлагатай.

ШУТИС. 2 дугаар хичээлийн байр. СХБА. 2-18

Утас: 324590-2206

LATEST NEWS

news


MORE NEWS