Биотехнологи шим тэжээлийн салбарын оюутнууд их цэвэрлэгээ хийлээ.
ganbii

2016 оны 04 сарын 09-ны Бямба гарагт Биотехнологи, шим тэжээлийн салбарын санаачлагаар Биотехнологийн багцын 1-р анги, Шим тэжээлийн багцын 1-р анги, Биотехнологийн 2-р анги, Микробиологийн 2-р анги, Хүнсний чанар аюулгүй байдлын 2-р анги, Хүнсний инженерчлэлийн багцын 1, 2-р бүлэг, Хүнс үйлдвэрлэлийн технологи-инженерийн 2-р анги, Хоолзүй тэжээхүй ухааны 2-р анги, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологийн 2-р анги, Хүнсний сүлжээний хөргөлтийн системийн 3-р анги, Хүнсний үйлдвэрийн машин аппаратын 4-р ангийн нийт 197 оюутан /үүнээс  Биотехнологи, шим тэжээлийн салбарын 105 оюутан, Хүнсний инженерчлэлийн салбарын 92 оюутан/ зөвлөх багш С.Дэлгэрмаа, Д.Дөлгөөн, Г.Солонго, Б.Майзул, М.Пүрэвжав, Х.Мөнхзаяа,  Ц.Минжмаа, О.Гансайхан, Ц.Одбаяр, сургалтын албаны ажилтан А.Оюун-Эрдэнэ, сургалтын мастер С.Шүрэнцэцэг, Н.Атарбаясгалан, Б.Нандин-Эрдэнэ, Б.Золжаргал, Ц.Бямбажаргал, Б.Хостунгалаг, Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан С.Нарантуяа нарын удирдлага дор 1-102, 1-105, 1-106, 1-107, 1-136, 1-137, 1-112, 1-236, 1-306, 1-319, 1-320, 1-336, 1-401, 1-436, Т-103, Т-105, Т-504 тоот лекцийн танхим, лабораторийн өрөө, сургалтын албаны өрөө, нийтийн эзэмшлийн коридорын хана, сандал, зарын самбар, шат, шатны хонгил зэргийг угааж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.

Мэдээ бичсэн: С.Дэлгэрмаа

ҮТС, БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

LATEST NEWS

news


MORE NEWS