Хөнгөн үйлдвэрийн технологи, инженерчлэлийн салбарын уламжлалт шилжин явах цомын төлөөх 6 төрөлт спортын өдөрлөг 11 сарын 27-ны өдөр “Laser” спорт цогцолборт амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд:
Багш, оюутнууд хамтдаа амралтын нэг өдрийг зугаатай, тэмцэлтэй сайхан өнгөрөөж, хоорондоо шударгаар өрсөлдлөө. Манай салбарын багш нар дараах төрлүүдэд амжилт гарган медалийн эзэд боллоо.
Багийн дүнгээр Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт хөтөлбөрийн оюутнууд тэргүүлж, шилжин явах цомын эзэн болсон.
Энэ жилийн спортын өдөрлөгийн заалын түрээсийг “Дархан арьс ширний цогцолбор” ивээн тэтгэн зохион байгууллаа. Нээлтэнд хүрэлцэн ирсэн “Дархан арьс ширний цогцолбор”ын гүйцэтгэх захирал Д. Энхбаяр шинээр байгуулагдаж буй арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдээ ИТА, хүний нөөцөөр хангах чиглэлд Үйлдвэрлэлийн технологийн сургуультай нягт хамтран ажиллахаа илэрхийлээ.