Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор С.Дэлгэрмаа, дэд профессор Х.Мөнхзаяа, ахлах багш доктор Г.Төрмөнх, доктор Д.Соёл болон Биотехнологи хөтөлбөрийн оюутны IB клубын гишүүдийн хамт Микробиологи, Биохимийн VIII олимпиадыг 2024 оны 12-р сарын 07-нд амжилттай зохион байгуулав. Олимпиадад тус сургуулийн хүсний чиглэлээр суралцаж буй 2-р дамжааны 36 оюутан оролцож, Тэргүүн байранд Биотехнологи хөтөлбөрийн Н.Аминаа, Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн Ч.Урангоо, дэд байранд Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн А.Нямсүрэн, АХА тэмцээний ялагчаар Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн Д.Буянлхам шалгарлаа.