Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор С.Дэлгэрмаа, дэд профессор Х.Мөнхзаяа, ахлах багш доктор Г.Төрмөнх, доктор Д.Соёл болон Биотехнологи хөтөлбөрийн оюутны IB клубын гишүүдийн хамт Микробиологи, Биохимийн VIII олимпиадыг 2024 оны 12-р сарын 07-нд амжилттай зохион байгуулав. Олимпиадад тус сургуулийн хүсний чиглэлээр суралцаж буй 2-р дамжааны 36 оюутан оролцож, Тэргүүн байранд Биотехнологи хөтөлбөрийн Н.Аминаа, Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн Ч.Урангоо, дэд байранд Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн А.Нямсүрэн, АХА тэмцээний ялагчаар Хүнсний чанар аюулгүй байдлын хөтөлбөрийн Д.Буянлхам шалгарлаа.
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхимийн ХАБЭА-н хичээл ордог багш нарт "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гаргах тоног төхөөрөмж ашиглах" сургалтын батламж гардууллаа.
“LEATHUB” төвийн европын холбооны санхүүжилтээр (3L4MOSH)“ төслийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ гаргах тоног төхөөрөмж ашиглах сургалт боллоо
Төгсөгч оюутантай уулзалт хийж, мэргэжил сурталчилах ажил зохион байгуулав
МИКРОБИОЛОГИ, БИОХИМИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
БЕЛОРУССИЙН ГРОДНОГИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО