СУРГАЛТЫН АЛБА

ҮТС-ийн Сургалтын алба 1500 гаруй бакалавр, 120 гаруй магистр, 20 гаруй доктор нийт 1640 оюутны бүртгэл, сонголт, хичээл зохицуулалт, төлбөр тооцоо, дүн мэдээ гаргах зэрэг  сургалттай холбоотой үйл ажиллагааг ШУТИС-ийн дүрэм журмын хүрээнд зохион байгуулж багш, оюутан, эцэг эх, ажил олгогчдыг холбон ажиллаж байна.

Сургалтын албаны бүрэлдэхүүн

Сургалтын алба сургалт, чанарын албаны дарга, хичээл зохицуулагч, сургалтын албаны ажилтан, сүлжээний инженер, номын санч гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Сургалтын албаны чиг үүрэг

- нэгдсэн хуанлийн дагуу элсэлт, бүртгэл, хичээл сонголт, хичээл зохицуулалт, шалгалт, төгсөлт зэрэг сургуулийн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах,сургалттай холбоотой мэдээ тайлан гаргах, тоо мэдээлэл нэгтгэх,

- батлагдсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх,  хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,

- оюутан, эцэг эх, багш, холбогдох хүмүүст мэдээ, мэдээлэл, зар дамжуулах, 

- хичээл сонголт, сургалттай холбоотой зөвөлгөө өгөх, тодорхойлолт олгох,

- санал, хүсэлт, өргөдөл хүлээн авч холбогдох шатны нэгжээр шийдвэрлүүлэх,

- оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор суралцагчдыг тэтгэлэг, төрөл бүрийн арга хэмжээнд хамруулах үндсэн чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлэн ажилладаг бөгөөд Монгол улсын хууль, тогтоол, ШУТИС-ийн дүрэм, Сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмыг мөрдлөг болгоно.