БОЛОВСРОЛ |
Бакалавр - Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи ба Оёмол бүтээгдэхүүний технологи Магистр - Үслэг, арьс ширэн эдлэлийн технологи ба Оёмол бүтээгдэхүүний технологи |
---|---|
Судалгааны чиглэл | МОНГОЛ ХҮҮХДИЙН ТАВХАЙН МОРФОЛОГИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА |
Судалгааны түлхүүр үг | тавхайн морфологи, хүүхэд, хэвлүүр, гутал, тавхайн урт, тавхайн нум, хөлийн хэмжээс |
Судалгааны ажлын талаар товч: | Орчин үед дэлхийн өөр өөр хэсэгт орших эдийн засгийн хувьд ялгаатай улс гүрнүүдийн хүн амын өмсөж хэрэглэж байгаа гутлын загвар ижилхэн болсон. Үүнд нэгдсэн стандарт, мөрдөх журам, заавар байхгүй байна. Гутал үйлдвэрлэлийн чиглэлд тэргүүлдэг Чех, Герман, Итали зэрэг гадаадын улс орнуудад хүний өдөр тутмын хэрэглээ болсон гутал, тэр тусмаа өсөлтийн үедээ байгаа хүүхдүүдийн гуталд стратегийн өндөр ач холбогдол өгдөг. Харин Монгол орны хувьд хүүхдийн гуталтай холбоотой сдантарт огт байхгүй, сүүлийн 10 жилийн байдлаар хүүхдийн хөлийн хэмжил зүй, морфологийн судалгаа хийгдээгүй байна. Үүний улмаас хүүхдэд бага наснаас нь эхлэн хөлд таарамжгүй гутал өмсгөж хөлийг хэв гажилд оруулдаг болохыг монголын насанд хүрэгчдийн хөлийн судалгааны үр дүн харуулж байна. Иймд монгол улсын ирээдүй болох үр хүүхдүүдийнхээ хөлийн өсөлт болон морфологийн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор улны хүнхэрийн коэффициент тогтоох, эрхий хурууны хазайлтыг тодорхойлох судалгааны ажлыг Монгол улсын хэмжээнд Ерөнхий боловсролын cургуулийн 6-18 насны хүүхдүүдийн ул зураг ашиглан хийж гүйцэтгэлээ. |