П.ПҮҮДОРЖ

МИНИЙ ТУХАЙ

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Дизайны салбар

Ахлах багш

Puudorj@must.edu.mn

ПҮҮДОРЖ
БОЛОВСРОЛ

Дипломын - Урлал техникийн багш

Магистр - Урлаг судлал, дүрслэх урлаг дизайн

Судалгааны чиглэл Монгол зургийн уламжлал, шинэчлэл
Судалгааны түлхүүр үг Усан будаг, хуурай зүү, тосон будаг монгол зураг-график ажиллагаа
Судалгааны ажлын талаар товч: 2013 онд П.Пүүдорж анхны бие даасан “Эхлэл I” үзэсгэлэнгэр монгол зураг, усан будаг, хуурай зүү, тосон будаг зэрэг дүрслэх урлагийн олон техник, арга барилаар бүтээгдсэн бүтээлүүд. 2015 онд олны хүртээл болсон “Эхлэл II” бие даасан үзэсгэлэн нь дан усан будгийн судалбар зургуудаас бүрдсэн. Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн усан будгийн бүтээлүүд нь хөнгөн чөлөөт бичилттэй, нойтон болон хуурай техникийг хослуулан бүтээсэн. 2022 онд “Эхлэл III” бие даасан үзэсгэлэндээ зориулан арван найман цоо шинэ бүтээлийг арга техникийн хувьд монгол зураг-график ажиллагааг хослуулан бүтээв. Үзэсгэлэнгийн нийт бүтээлүүдээ туурвихын тулд аж байдлын сэдэвтэй угсаатны судалгаа, соёл, түүх, угсаатны зүй, археологийн судалгааг хийж уран сайхны аргаар илэрхийлдэг.