ШУТИС болон Япон улсын Чибагийн технологийн институтын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн багш, судлаач нарыг Чибагийн технологийн институтэд богино хугацааны судалгаа, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хичээлийн жилд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хэрэгжих бөгөөд 14 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд мэргэжил дээшлүүлэх юм.
Чибагийн технологийн институт онгоцны зардал буюу 100,000 иен хүртэлх зардлыг болон дотуур байрны зардлыг хариуцна.
Хөтөлбөрт оролцогч нь амжиргааны зардлаа өөрөө хариуцна.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Материал хүлээж авах сүүлийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр. Материалыг нэгтгэн PDF файл болгон эх хувийн хамт Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албанд ирүүлнэ.
/www.it-chiba.ac.jp/ энэхүү хаягаар орж мэргэжлийн чиглэлээ харна уу.
Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв. Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...
Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...