Хараагүй болон харааны бэрхшээлтэй хүний онцлог, хэрэгцээний талаарх лекц болно
ganbii

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос их дээд сургуулийн багш, оюутнуудад хараагүй болон харааны бэрхшээлтэй хүний талаарх зөв ойлголт өгөх, тэдний онцлог хэрэгцээний талаар болон тэдэнд хүртээмжтэй орчинг хэрхэн бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүн туслах үйлчилгээний тухай танилцуулах зорилготой өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 14:30 цагт ШУТИС-ийн Хурлын танхимд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр хараагүй хүний онцлог, хэрэгцээний талаар лекц, хараагүй иргэдийн урлагийн тоглолт, хараагүй иргэдэд хүртээмжтэй буюу тохирох хэрэглэгдэхүүний үзэсгэлэнг Хурлын танхимд үүдэнд гаргах болно.

Багш, ажилтан, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

                                 Оюутны соёл, үйлчилгээний Алба