ҮТС-ИЙН БАГШ АЖИЛЧДЫН “БИЕИЙН ТАМИР-ЭРҮҮЛ МЭНД-2017” СПОРТЫН ӨДӨРЛӨГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ganbii

2017 оны 11 сарын 04-нд ҮТС-ийн багш ажилчдын “Биеийн тамир-эрүүл мэнд-2017” сэдэвт “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, захиргааны ажилчид, Meal plus зоогийн газрын ажилчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны дарга, Биотехнологи, шим тэжээлийн салбарын эрхлэгч доктор С.Дэлгэрмаа үг хэлж, тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээний үр дүнг төрөл тус бүрээр үзүүлбэл:

Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:

  1. 1-р байр Г.Амарсанаа ахлагчтай Мeal plus зоогийн газрын баг
  2. 2-р байр О.Ганбат ахлагчтай Захиргаа аж ахуйн баг
  3. 3-р байр Д.Түмэнболд ахлагчтай Дизайны салбарын баг

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:

  1. 1-р байр Б.Насанжаргал ахлагчтай Хүнсний салбарын баг
  2. 2-р байр Т.Энхжаргал ахлагчтай Захиргаа аж ахуйн баг
  3. 3-р байр Д.Буяндэлгэр ахлагчтай Текстил судлалын салбарын баг

Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:

  1. 1-р байр О.Гантулга ахлагчтай Дизайны салбарын баг
  2. 2-р байр Г.Амарсанаа ахлагчтай Мeal plus зоогийн газрын баг
  3. 3-р байр Ж.Балжинням ахлагчтай Хүнсний салбарын баг

Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:

  1. 1-р байр Б.Батцэцэг ахлагчтай Текстил судлалын салбарын баг
  2. 2-р байр Б.Насанжаргал ахлагчтай Хүнсний салбарын баг
  3. 3-р байр Т.Энхжаргал ахлагчтай Захиргаа аж ахуйн баг

 Шатрын тэмцээн (эрэгтэй):

  1. 1-р байр Булгантамир (МР зоогийн газар)
  2. 2-р байр Д.Батбаяр (ТСС)
  3. 3-р байр Л.Ишдорж (ДС)

Шатрын тэмцээн (эмэгтэй):

  1. 1-р байр Ж.Нарангэрэл (ТСС)
  2. 2-р байр Мөнхжаргалан (ЗАА)
  3. 3-р байр Д.Батнаран (ДС)

Эрэгтэйчүүдийн теннисний төрөлд:

  1. 1-р байр Г.Төрмөнх (ХС)
  1. 2-р байр Л.Ишдорж (ДС)
  2. 3-р байр О.Гантулга (ДС)

Эмэгтэйчүүдийн теннисний төрөлд:

  1. 1-р байр Г.Солонго (ХС)
  2. 2-р байр Х.Гэрэлт-Од (ЗАА)
  3. 3-р байр Б.Насанжаргал (ХС)

нар амжилттай оролцож шагналт байруудад  шалгарлаа.

 

Багийн дүнгээр 29 оноогоор Ж.Балжинням ахлагчтай Хүнсний салбарын багш, ажилчид тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо.

Спорт өдөрлөгийг Дизайны салбарын эрхлэгч доктор Д.Түмэнболд хааж  тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад талархал илэрхийллээ.

Спорт өдөрлөгийг хамтран зохион байгуулсан ҮТС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид, Текстил судлалын салбарын багш Д.Батбаяр, Хүнсний салбарын багш Ж.Балжинням нарт талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

ШУТИС-ийн ҮТС-ийн дэргэдэх ҮЭ-ийн хороо