Монгол улсын нийгмийн ажлын шинжлэх ухааны хөгжлийн 20 жил, ШУТИС-д нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жилийн хаалтын баярын хурал нь салбарын ололт, амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, байгууллага, олон нийтийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутан, төгсөгч, нийгмийн ажилтнуудын хөдөлмөр бүтээл, алдар гавьяаг алдаршуулах зорилгоор зохион байгуулагдсан.
Тус ойн арга хэмжээний хүрээнд
Энэхүү баярын хуралд ШУТИС-ийн хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Намнан, БУХС-ийн захирал доктор, дэд профессор А.Энхбат, салбарын эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, нийгмийн ажлын хөтөлбөрийн багш, оюутнууд, 2001-2017 онуудын 17 төгсөлтийн төгсөгч нар хүрэлцэн ирсэн. Мөн үүний зэрэгцээ ХНХЯ, БСШУСЯ, ХХҮЕГазар, МУБИС, МУИС, АШУИС, Идэр ДС, Хөдөлмөрийн харилцааны ДС, “Хүүхдийг ивээх сан” (Япон), “Дэлхийн зөн” ОУБ, “Каритас Чех” ОУБ, “Good Neighbors Монгол” ОУБ, Сонгдо групп, ДАМОСТ, “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян”, Нийгмийн ажлын багш, сургагчдын холбоо, Сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг, “Түгээмэл хөгжил” ТТБ зэрэг хамтран ажилладаг төрийн ба төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байна.
Тус сургуулиас нийгмийн ажилтан мэргэжлийн бакалавр 657, магистр 120, докторант оюутан 30 төгсөж, нийгэм, хүмүүнлэгийн салбарын зах зээл дээр нэр хүндтэй ажиллаж хөдөлмөрлөж байна. “Нийгмийн ажил” мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрийг 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн ололт амжилтаа бататган, цаашид олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэх зорилготойгоор ажиллаж байна.
Нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэх их үйлсийн үндсийг тарьж, сургалтын хөтөлбөрийг сайжруулахад өөрийн мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байгаа, үе үеийн багш нар болон төгсөгчдийн бахархал болсон доктор, профессор А.Энхбаатар, доктор, профессор Т.Амаржаргал, доктор, профессор Н.Галиймаа, доктор, дэд профессор Б.Даваажав, доктор, дэд профессор Д.Ганболд, ахмад багш С.Биндэръяа, доктор, дэд профессор Д.Сэрдарам нартаа хүндэтгэл үзүүлэв.
Нийгмийн ажлын шинжлэх ухааны талаар өргөн мэдлэгтэй, орчин үеийн нийгмийн ажлын үйлчилгээний арга зүйн мэдлэгээ практикт хэрэглэх чадвартай, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтэд өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байдаг, хувь хүн, бүлэг, олон нийттэй ажиллах арга барилыг эзэмшсэн, нийгмийн судалгаа хийх чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэдэг мэргэжилтэн бэлтгэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн