Шанхай хот, Жиансу мужид ажилласан ажлын товч тайлан.
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, үйлдвэрчдийн хамт Текстил судлалын салбарын ахлах багш Д.Батбаяр 11 сарын 27-ноос 11 сарын 29-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан “Шанхай текс 2017” үзэсгэлэнд оролцоод, цаашаа 12 сарын 1-нийг дуустал Жиансу мужийн “Jinlong technology” Co., Ltd Сүлжмэл, нэхмэлийн автомат машин, тоног төхөөрөмжийн, “Zhangjiangang Shisheng knitwear” Co., Ltd сүлжмэл бүтээгдэхүүний, “Suzhou excellent living goods” Co., Ltd сүлжмэл оймсны компаниудын үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
1 дүгээр зураг. Үйлдвэрийн төлөөлөгчдийн хамт
2 дугаар зураг. Олон үйлдэлт уурын индүү
3 дугаар зураг. “Jinlong technology” компани
4 дүгээр зураг. “Zhangjiangang Shisheng knitwear” сүлжмэлийн үйлдвэр
5 дугаар зураг. “Suzhou excellent living goods”оймсны үйлдвэр
Жиансу муж нь далайн эрэгт байрлалтай Хятадын үйлдвэрлэлийн гол бүс бөгөөд текстилийн үйлдвэрүүд нь Европ, Америкийн зах зээлд зориулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон “Jinlong technology” компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг /MOU/ үйлдэж, хоёр талын удирдлагууд гарын үсэг зурсан. Уг санамж бичигт “Жиансу мужийн нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрүүдэд Монгол оюутнуудыг дадлага хийлгэх, дадлагын хугацаанд “Jinlong technology” компани байр, хоолны зардлыг хариуцан ажиллана” гэсэн заалтыг оруулсан. Цаашдаа “Jinlong technology” компани, ҮТС-ийн удирдлагын түвшинд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Текстилийн үйлдвэрийн машин ашиглалтын инженер, Текстил үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн оюутнууд дэлхийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон үйлдвэрүүдэд дадлага хийх боломж нээгдэнэ. “Jinlong technology” компаний удирдлагууд Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлж сүлжих автомат машинуудтай туршилт судалгаа төвийг ҮТС дээр байгуулах сонирхолтой байна.
6 дугаар зураг. Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, “Jinlong technology” Co., Ltd компанитай хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үеэр
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн