МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ШУТИС-ийн 60 жилийн ойн бэлэг тэмдэг (лого) шалгаруулна

2018.03.12 09:58:06

ШУТИС-ийн түүхт 60 жилийн ой 2019 онд болохтой холбогдуулан энэ үеэр зохиогдох аливаа арга хэмжээ, үйл ажиллагаа, сурталчилгааны бэлэг тэмдэг  болгон ашиглах зорилгоор бэлэг тэмдэг (лого) зохиох уралдааныг 2018 оны 03 дугаар сарын      02-ноос  03 дугаар сарын 30-ны хооронд нийт профессор, багш, оюутан, зураач, уран бүтээлчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулна.

Ерөнхий  шаардлага:

МУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болох ШУТИС-ийн онцлог, уламжлал шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн энгийн, ойлгомжтой өгүүлэмж бүхий утга агуулгатай, уран сайхны гүйцэтгэл өндөр түвшинд дууссан бүтээл байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

  • Лого нь их сургуулийн  үйл ажиллагаа, онцлогийг тусгасан сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байх;
  • Их сургуулийн үндсэн логотой уялдсан байх бөгөөд, график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн;
  • Лого нь өндөр нягтралтай (600 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад чанар, нягтрал алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
  • Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн ажлын програмын өргөтгөлөөр ба мөн түүнчлэн JPEG, GIF өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарласан байх;
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт фон дээр түүнчлэн нэг өнгийн цул модон, метал эсвэл пластик гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх;
  • Лого нь дүрс бичлэг, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад  бүтээгдэхүүн дээр хэвлэгдэх боломжтой байх;
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байх;
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх;
  • Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн авахгүй.
  • Шалгарсан бүтээл нь ШУТИС-ийн үнэт зүйлсийн нэг болж тус газрын өмчид шилжинэ.

Хүлээн авах хугацаа: 2018 оны 03 дугаар  сарын 28-наас 30-ны хооронд ШУТИС-ийн Төв байрны  219-4 тоот өрөөнд файл хэлбэрээр өгнө.

Шалгаруулалт:   Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, шалгарсан бүтээлийг зохиогчид цахим шуудангаар мэдэгдэж ШУТИС-ийн  цахим хуудсаар нийтэд зарлана.

Шагнал: Шилдгээр шалгарсан нэг бүтээл 1 000 000 төгрөгийн мөнгөн шагналтай.

Уралдааны талаар лавлах утас: 325109, 99247798

Маркетинг, олон нийттэй харилцах алба

 
 

Сүхбаатар дүүргийн засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутнууд хичээлийн 1-р байр, Т байр, хичээлийн 4-р байрны гадна талбайн хог хаягдал, шарлаж унасан навч зэргийг цэвэрлэв.  Хичээлийн 1-р байр: Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгчийн туслах Б.Насанжаргал, сургалтын мастер Б.Буянзаяа нарын удирдлаган дор 19 оюутан    Хичээлийн Т байр: Биотехнологи, шим тэжээлийн салбарын сургалтын мастер Б.Нандин-Эрдэни...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...