МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Та бүхнийг MUST ENGLISH FORUM 5-д оролцохыг урьж байна

2018.03.23 11:51:40

MUST English Forum (MEF) нь ШУТИС-ийн багш, ажилтан, оюутнуудын Англи хэлний ярианы чадварыг дээшлүүлэх, төрөл бүрийн сэдвийн талаар мэдлэг мэдээлэл авах, гадаадын болон Монгол улсын төрөл бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг олгох үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Өмнөх форумд бид “Нэгдсэн үндэсний байгууллага-UNDP”, “People in Need”, “Монголын худалдааг дэмжих төсөл”, “Ger Community Mapping Center”  гэх мэт байгууллагуудаас гадны болон Монголын нэр хүндтэй эрхмүүдийг урин оролцуулж байсан билээ.

Харин MEF-ийн ээлжит форумд Америкийн элчин сайдын яамны Байгаль орчин, Шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн ноён Onejin Wu “U.S. Cooperation with Mongolian University of Science and Technology on the Environmental issues” гэсэн сонирхолтой сэдвээр илтгэл тавьж харилцан ярилцах юм.  

Хэлэлцүүлэг 2018 оны 03-р сарын 30-нд ШУТИС-н 1-р байрны 203 тоот өрөөнд 16 цагт зохион байгуулагдана.

Энэхүү сонирхолтой хэлэлцүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 

Оролцох хүний тоо хязгаартай тул 2018 оны 03 сарын 28-аас өмнө амжиж бүртгүүлнэ үү. Та бүхэн Овог нэр, Утасны дугаар, ажил, мэргэжлээ ayur_426@yahoo.com, myadag.d@gmail.com хаягаар захидал илгээж эсвэл 89670042, 99445583 дугаарт мессеж илгээж бүртгүүлэх боломжтой.

MUST ENGLISH FORUM

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...