``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2018`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

   

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2018`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2018” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2018.04.12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.1

2

Хурлын явц (2018.04.12)


Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС, Биологийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн зэрэг их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр, магистр оюутнуудын 20 гаруй илтгэл ирсэнээс 12 аман илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.

Д.Гантулга, доктор (Ph.D), ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч

Д.Алтанчимэг, доктор (Ph.D), Номин холдинг ХХК-ийн Эко стандарт лабораторийн эрхлэгч

П.Чимгээ, доктор (Ph.D), Монгол-Хятадын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийн эрхлэгч

БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.

Тэргүүн байранд: Монголын уламжлалт исгэлэн сүүн бүтээгдэхүүнээс Kluyveromyces marxianus-г ялган авах түүнийг тэжээлийн үнэт чанар бүхий шар сүүн ундаа гарган авахад ашиглах боломжийг судлах”

Г.Сондор, Б.Очирхуяг. МУИС, ШУС, БУС

Дэд байранд: Чонон хармагийн жимсний зарим фитохимийн судалгааны үр дүн

Б.Солонго, О.Хонгорзул, Д.Өсөхжаргал

МУИС, ШУС, БУС, ШУА, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лаборатори

Гутгаар байранд: “Хэмхийн цагаан илжрэл(Sclerotinia sclerotiorum) өвчний эсрэг антагонист бичил биетний судалгаа”

Д.Адъяасүрэн, Б.Энхжаргал, Д.Дөлгөөн

ХААИС, Агроэкологийн сургууль, Газар тариалан, ургамал хамгааллын тэнхим

ШУТИС, ҮТС, Биотехнологи шим тэжээлийн салбар

Тусгай байранд: Wickerhamomyces anomalus-ийн молекул болон микробиологийн судалгаа”

А.Ундрахбаяр, С.Дэлгэрмаа. ШУТИС, ҮТС, Биотехнологи шим тэжээлийн салбар

 3

Шагналт байранд шалгарсан оюутнууд

4

Хуралд оролцогсод

 


Үр
дүн
Оюутнуудын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн материалуудаас үзэхэд молекул биологи, микробиологийн шинжилгээний аргуудыг хослуулан судалгаа шинжилгээг бие даан гүйцэтгэсэн нь сайшаалтай байна. Мөн судалгааны ажлуудын сэдэв, цар хүрээ өмнөх жилүүдтэй харьцуулбал нэмэгдсэн гэж шүүгчдийн зүгээс дүгнэлээ.    Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2018 эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг эмхэтгэн нийтийн хүртээл болгоно.

Гэвч шүүгчдийн нэгдсэн дүгнэлтээр оюутнуудын гаргаж буй нийтлэг алдаа буюу дутагдал нь дүгнэлт боловсруулахдаа их сул байна. Иймд цаашдаа бүх сургуулиуд судалшгааны ажлын дүгнэлт боловсруулах тал дээр илүү анхаарах шаардлагатай байна.

Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачлагатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон, ҮТС-ийн дэргэдэх оюутны IB клубын нийт гишүүдэд талархал илэрхийлье.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР