ШУТИС-ийн ҮТС-иас уламжлал болгон зохион байгуулдаг “Урлахуйн ертөнц” наадам 2018 оны 05-р сарын 06-ний өдөр Хүннү молл –д амжилттай болж өндөрлөлөө.
“Оюутан цагийн шилдэг бүтээл - орчлонд танигдах монгол бренд” уриатайгаар 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Урлахуйн ертөнц” наадам оюутан залуусын бие даасан бүтээлч үйл ажиллагаа, уран сэтгэлгээг хөгжүүлэх, дэмжих, тэдэнд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх, мэргэжлийн хичээлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэргэжлээ таниулах, оюутны бүтээл сурталчлах зорилготойгоор сургуулийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулагдаг. Энэхүү наадам маань нийт оюутнуудын хүсэн хүлээсэн наадам болсон төдийгүй жилээс жилд өргөжин тэлж, Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн оюутнуудын хооронд мэдлэг ур чадварын түвшингээ харилцан таних, бие биенээсээ сурах, мэргэжлийн ур чадвараа сорих, цаашдын тэмүүллээ тодорхойлох, ухааны ур, харааны ур, гарын ураа шалгах талбар болж байгаа юм.
Уг наадамд урилгаар ШУТИС-ийн ҮТС-ийн дэд захирал П.Булга, Дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболд, Uran fashion and jewellery салоны захирал Б.Уранцэцэг, Номт хувцас загварын академийн тэргүүн Ц.Болор, Хилийн цэргийн 0288 -р анги төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын технологич инженер Б.Мөнхзул, Говь хувьцаат компанийн сүлжмэлийн зохион бүтээгч н.Дүүриймаа, шүүгчдийг төлөөлж Монголын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх, дизайнер Д.Ариунхүү, “Хур тогтох” компанийн гүйцэтгэх захирал, “Гоби саан” брендийн дизайнер Ц.Уянга, “Nomadic fashion” салоны захирал, хувцасны загвар зохион бүтээгч Ц.Оюу-Эрдэнэ, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны салбарын ахлах багш, дизайнер Л.Ишдорж мөн ҮТС-ийн профессор багш нар, оюутан залуус, тэдний гэр бүлийнхэн, сонирхогчид зэрэг 500 гаруй оролцогч, зочид хүрэлцэн ирсэн юм.
“Урлахуйн ертөнц-2018” наадамд шилдэг уран бүтээлч, шилдэг дизайнер оюутнуудын бүтээлүүдийг танилцуулан, номинаци тус бүр дээр Шилдэг НЭГ бүтээлийг шалгаруулан
1. Өргөмжлөл, сургуулийн шагнал
2. Ивээн тэтгэгч байгууллагын шагналаар
3. Шилдгийн шилдэг нэг бүтээлийг шалгаруулан “ГРАН ПРИ” шагнал олголоо.
Уг наадмаас шалгаран, шагнал авсан шилдэг бүтээлүүдийг танилцуулбал:
· ГРАН ПРИ шагналаар ХД-5 курсын оюутан Б.Отгончимэгийн “Excequizitte” коллекци
· Ирээдүйн үндэсний брэнд загвараар ХД-4 курсын оюутан Т.Баярмаагийн “Cazo” коллекци
· Технологи, зохион бүтээлтийн оновчтой боловсруулалттай загвараар ХД-2 курсын “Alpha” хамтлагийн “Polygon” коллекци
· Шилдэг ансамбль /цогц/ загвараар ХД-4 курсын оюутан Д.Ганзулын “Kick-Off” коллекци
· Уран сэтгэмжийн шилдэг загвараар ХД-4 курсын оюутан Б.Гэрэлчимэг, Э.Цогтбаяр АШБҮД-4 курсын оюутан Б.Мөнхбаатар нарын “Darkness” коллекци
· Материалын дизайны шинэлэг шийдэлтэй загвараар НҮТ-4 курсын оюутан Э.Дэлгэрдалай, Г.Дашдэмбэрэл нарын “UB-MUST” коллекци
· Шилдэг зураг авалттай загвараар Дизайн-1 курсын “Colors” хамтлагийн “Mon Street” коллекци
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутан залуусын дунд зохион байгуулж буй “ШУТИС-ийн Загвар өмсөгч - Оюутан” сургалтад нийт 8 сургуулийн 42 оюутан оролцсоноос
· Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн ашиглалтын технологи- 5 курсын оюутан Г.Баатарпүрэв
· Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хувцасны дизайн-1 курсын Э.Наранжаргал нар шалгарлаа.
Ивээн тэтгэгчийн шагналаар:
· Inspiration хувцас загварын клубийн нэрэмжит шагналаар ХД-4 курсын оюутан Л.Лхагвадулам
· Хур-Тогтох ХХК-ийн нэрэмжит шагналаар ХД-III курсын “Meaning” хамтлаг
· Uran fashion and jewellery салонд ажилд орох урилгаар ХД-5 курсын оюутан Б.Оюунгэрэл, ХД-4 курсын оюутан Т.Баярмаа
· Говь ХК-д ажилд орох урилгаар ХД-5 курсын оюутан Б.Отгончимэг, ХД-5 курсын оюутан М.Батзаяа
· Хилийн цэргийн 0288-р анги ТӨААТҮГ-д ажилд орох урилгаар ХД-5 курсын оюутан Б.Намуун
· Нoмт хувцас загварын академид суралцах эрхийн урилгаар ХД-4 курсын оюутан Т.Баярмаа нар шалгарлаа.
“УРЛАХУЙН ЕРТӨНЦ-2018” наадмыг ивээн тэтгэсэн байгууллага
· ШУТИС-ийн Оюутны соёл үйлчилгээний алба
· Бөртэ ТӨУҮГ
· Хилийн цэргийн 0288 -р анги ТӨААТҮГ
· Хос-Эрэл ХХК
· Хийморь - Язгуурт ХХК
· Nomadic fashion салон
· Хур-Тогтох ХХК
· Номт хувцас загварын академи
· Говь ХК
· Uran fashion and jewellery салон
· ОБЗЗБ мэргэжлийн төгсөгчид
· Хувцас судлалын төв
· Inspiration хувцас загварын клубын хамт олонд баярлалаа.
Энэхүү наадамд идэвхтэй оролцсон эрхэм хүндэт оюутнууд, удирдаж ажилласан эрхэм хүндэт багш нар та бүхэндээ сурлага, уран бүтээлийн улам их амжилт гаргахыг хүсэн ерөөж ирэх жилийн “Урлахуйн ертөнц-2019” наадамдаа “Оюутан цагийн шилдэг бүтээлээ урлаж - Орчлонд танигдах монгол бренд”-ээ танилцуулахаар уулзахын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Үйлдвэрлэлийн технологийн сургууль
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн