2018 оны 10 сарын 27-нд ҮТС-ийн багш ажилчдын биеийн тамир-эрүүл мэнд сэдэвт “Шилжин явах алтан цом”-ын төлөөх спортын өдөрлөг болж өнгөрлөө. Спортын арга хэмжээний хүрээнд багш, эрдэм шинжилгээний ажилтан, захиргааны ажилчид сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж идэвхитэй оролцлоо. Тэмцээнийг нээж ҮТС-ийн дэд захирал П.Булга үг хэлж, тамирчдад амжилт хүслээ. Тэмцээний үр дүнг төрөл тус бүрээр үзүүлбэл:
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр А.Алтантүлхүүр ахлагчтай Meal plus зоогийн газрын баг
2-р байр У.Батчулуун ахлагчтай Захиргаа аж ахуйн баг
3-р байр Д.Түмэнболд ахлагчтай Дизайны салбарын баг
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд:
1-р байр Б.Баярцэцэг ахлагчтай Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын баг
2-р байр Б.Насанжаргал ахлагчтай Хүнсний салбарын баг
3-р байр Г.Халиунаа ахлагчтай Дизайны салбарын баг
Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
1-р байр Д.Батбаяр ахлагчтай Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын баг
2-р байр Д.Түмэнболд ахлагчтай Дизайны салбарын баг
3-р байр О.Ганбат ахлагчтай Захиргаа аж ахуйн баг
Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд:
1-р байр Д.Буяндэлгэр ахлагчтай Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын баг
2-р байр Х.Гэрэлт-Од ахлагчтай Захиргаа аж ахуйн баг
3-р байр Б.Насанжаргал ахлагчтай Хүнсний салбарын баг амжилттай оролцож тэргүүн болон дэд, гутгаар байруудад шалгарч, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Эрэгтэйчүүдийн Шатрын төрөлд:
1-р байр Д.Батбаяр /Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын баг/
2-р байр Б.Базаргүр /Meal plus зоогийн газрын баг/
Эмэгтэйчүүдийн шатрын төрөлд:
1-р байр Б.Буянзаяа /Meal plus зоогийн газрын баг
2-р байр Г.Чимэдчанцал /Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын баг/
Эрэгтэйчүүдийн теннисний төрөлд:
1-р байр Г.Төрмөнх /Хүнсний салбар/
2-р байр Л.Ишдорж /Дизайны салбар/
3-р байр Х.Батзориг /Хүнсний салбар/
Эмэгтэйчүүдийн теннисний төрөлд:
1-р байр Н.Гэрэлт-Од /Захиргаа аж ахуй/
2-р байр Т.Шүрэнцэцэг /Захиргаа аж ахуй/
3-р байр Д.Буяндэлгэр /Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар/ нар ганцаарчилсан төрөлд амжилттай оролцож тэргүүн болон дэд, гутгаар байруудад шалгарч, медаль, мөнгөн шагналаар шагнагдлаа. Багийн дүнгээр Д.Батбаяр ахлагчтай Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын багш, ажилчид тэргүүн байрыг эзэлж, шилжин явах Алтан цомын эзнээр тодорлоо.
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн