2018 оны 10 сарын 12-13-ны өдрүүдэд ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрийн технологи инженерчлэлийн салбарын “Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи”, “Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүдээр суралцаж буй 1-р дамжааны 54 оюутан салбарын эрхлэгч Д. Батбаяр, дэд профессор М. Баяр, ахлах багш П. Туул, Д. Пүрэвмагнай нарын удирдлагаар Эрдэнэт хотын “Натурал Текстайл Групп”-ын "Эрдэнэт хивс" ХХК, Дархан хотын "Дархан нэхий" ХК, "Дархан минж" ХХК-иудын үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаа, цех дамжлага, машин төхөөрөмжүүдтэй танилцах дадлагын аялал хийлээ.
Дадлагын аялал нь оюутнуудад дараах ач холбогдлуудтай байсан:
Шинэхэн элсэгчидтэй маань уг үйлдвэрүүд дээрх өмнөх жилүүдэд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийг төгссөн, мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудтай уулзаж, тэднээс мэргэжлийнхээ онцлог, давуу талуудын талаар бүрэн ойлголт авсан.
Намрын налгар, сайхан өдрүүдээр танилцах дадлагын аялал хийсэн нэгдүгээр дамжааны оюутнууд маань цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзэл дүүрэн буцаж ирлээ.
Тус танилцах дадлагын аялалыг дэмжиж зохион байгуулсан ҮТС-ийн захиргаа, анги хамт олноо удирдаж сайн оролцсон зөвлөх багш нартаа баярлалаа.
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн