Оюутны санаачлагат төсөлд тэтгэлэг олгох гэж байна.
ganbii

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос эхлэн анх удаа дээд боловсролын салбарт “бодлогын” ангилалд хамаарах “Дээд боловсролын шинэчлэлийн” төслийг хэрэгжүүлж байна. Засгийн газраас дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд судалгаанд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх их сургуулийг хөгжүүлэх, стандартад суурилсан чанарын хяналтыг нэвтрүүлэх, оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг чиглэлээр дэвшүүлсэн зорилтуудыг энэхүү төслөөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Орон нутгийн коллеж, их, дээд сургуулиудад, Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад 2018-2019 оны хичээлийн жилд судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх, оюутны санаачлагат төсөлд тэтгэлэг олгох гэж байна.

Судалгааг дэмжих төсөл нь тухайн Орон нутгийн болон Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцах эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийг мөн Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад судалгаа хийж, төсөлд оролцож нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд бэлтгэх, амьдрах чадварыг хөгжүүлэх, ерөнхий шаардлага тавьж байна.

 Дээд боловсролын шинэчлэлийн төсөл хүрээнд дахин хэрэгжүүлж байгаа тэтгэлэгт төсөлд оролцох өөрийн сургуулийн төслийн саналыг боловсруулж 2018 оны 11 сарын 15-ны дотор Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэгжид ирүүлнэ үү.

Төслийн мэдүүлгийн маягт татаж авч бөглөх /uploads/Final_%D0%9E%D1%8E%D1%83%D1%82%D0%BD%D1%8B%20%D1%81%D0%B0%D0%BD%D0%B0%D0%B0%D1%87%D0%B8%D0%BB%D0%B3%D1%8B%D0%BD%20%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D0%BB_%D0%A2%D3%A9%D1%81%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BC%D1%8D%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%BC%D0%B0%D1%8F%D0%B3%D1%82%20-2018.10.25.docx

Төрийн захиргаа, удирдлагын газар