"Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үндэсний чуулган амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдмэндчилгээ, илгээлт ирүүлсэн.
Энэ чуулган нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан, инновацийн тогтолцоог хөгжүүлэх, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой зохион байгуулагдлаа.
Энэ чуулганд төрийн бодлого тодорхойлогчид, их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, үйлдвэрлэл аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өргөн хэмжээнд оролцлоо.
Чуулганд эрдэмтэн судлаачид мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр тус тусын салбарын дэлхийн чиг хандлага, дотоодын судалгааны байгууллага, үйлдвэрлэгчдийн дэвшилтэт техник технологи, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Салбарын хэмжээнд сүүлийн жилд үйлдвэрлэлд нэвтэрсэн Инновацийн бүтээгдэхүүнүүдийн тодорхойлолт бүхий “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭМХЭТГЭЛ” ном хэвлэгдлээ. Чуулганы үндсэн илтгэлүүд:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле |
- Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, цаашдын зорилт БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат |
Тус чуулганд ШУТИС-ийнҮйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Пүрэвжав нар “Хүнс үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн чиг хандлага”, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Батбаяр “Хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн ололтууд, цаашид эрчимжүүлэх гарц, шийдэл” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлэв.
ШУТИС-ийнҮТС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Пүрэвжав
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Батбаяр
Шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэн. Чуулганы үеэр салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийн сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн инновацийн бүтээгдэхүүн, судалгааны ажлын үр дүнг танилцуулах үзэсгэлэн зохион байгуулагдсан. Шинжлэх ухаан, технологи, инновацийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг салбар бүрт шалгаруулж "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" инновацийн "Шилдэг бүтээгдэхүүн"- ний цом, мөнгөн шагнал гардуулсан. Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнүүд нь ШУТИС-ийн багш нар болон үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны, судалгааны үр дүн байлаа.
Инновацийн шилдэг бүтээгдэхүүнүүд:
Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүн: "Хонины ноосон нэхмэл бүтээгдэхүүн, ноосон пальто": Могол ноос ХХК, Блю скай кашемир ХХК, ШУТИС-ийн ҮТС-ийн салбарын эрхлэгч Д. Батбаяр, профессор Д. Энхтуяа, дэд проф М. Баяр нарын хамтын бүтээл
Хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүн: "Оёдолгүй ноолууран нимгэн сүлжмэл бүтээгдэхүүн":САНШИРО ХХК, ШУТИС-ийн ҮТС-ийн профессор Д.Энхтуяа, “Shima Seiki training center” сургалтын төвийн багш Б. Далайцэрэн нарын хамтын бүтээл
Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн: “Хатаасан аарц”: ТЭСО Корпораци
Мал ажахуйн салбарын шилдэг бүтээгдэхүүн:“Хөлдөөсөн үр хөврөл”: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
Мал эмнэлэгийн салбарын шилдэг бүтээгдэхүүн:“Барагшунт тэжээлийн нэмэлт”: Гарааны нэмэлт тун ХХК
Газар тариалангийн салбарын шилдэг бүтээгдэхүүн: "Тэжээлийн вандуйн баялаг сорт": Дархан-Уул аймгийн ургамал, газар тариалангийн хүрээлэн
Хөнгөн үйлдвэрийн салбарын Инновацийн шилдэг бүтээгдэхүүнүүд
Зураг. ХХААХҮЯамны дэд сайд Ж. Сауле, Могол ноос ХХК-ны захирал Ч. Эрдэнэбат САНШИРО ХХК -ны захирал Р. Борхүү
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭМХЭТГЭЛ” номонд ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаачдын олон бүтээлийн тодорхойлолт орсон болно.
Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх үйлсэд амжилттай ажиллаж, Шинжлэх ухаан, технологи, инновацийг амжилттай нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагууд болон багш нарынхаа ЭРДЭМ судлалын ажилд улам их амжилт, сайн бүхнийг хүсье!
ШУТИС. ҮТС-ийн захиргаа
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн