ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн салбарын Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд “ХҮТИ- СПОРТЫН НӨХӨРСӨГ ӨДӨРЛӨГ” 2018 оны 11 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр суралцаж буй I-V-р дамжааны 145 оюутан, зөвлөх багш нар оролцов.Тэмцээний багийн дүнгээр Ц.Минжмаа багштай Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн 4-р курсийнхэн шилжин явах “АЛТАН ЦОМ”-ны эзнээр тодорлоо.
Тэмцээнд нийт эрэгтэй 4 баг, эмэгтэй 6 баг тамирчид оролцсноос:
Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд
Тэргүүн байранд - ХҮТИ-1 курс
Дэд байранд - ХҮТИ-4 курс
Гутгаар байранд - ХҮТИ-2 курс
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд
Тэргүүн байранд - ХҮТИ-2 курс
Дэд байранд - ХҮТИ-4 курс
Гутгаар байранд - ХҮТИ-1 курс
Эрэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд
Тэргүүн байранд - ХҮТИ-4 курс
Дэд байранд - ХҮТИ-1 курс
Гутгаар байранд - ХҮТИ-3 курс
Эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн төрөлд
Тэргүүн байранд - ХҮТИ-1 курс
Дэд байранд - ХҮТИ- 2 курс
Гутгаар байранд ХҮТИ-4 курсийн оюутнууд амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа. Сагсан бөмбөгийн шилдэг тоглогчоор 2-р курсийн Б.Жавхлантөгс, 4-р курсийн М.Баасанжав, гар бөмбөгийн шилдэг тоглогчоор 4-р курсийн н.Эрдэнэцацрал, 3-р курсийн Г.Дөлгөөн нар шалгарлаа.
Алтан цомын эзэн ХҮТИ-4 курс
ХҮТИ оюутнууд
Гар бөмбөгийн шилдэг тоглогч нар | Сагсан бөмбөгийн шилдэг тоглогч нар |
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн