“Гоёл-2019” наадамд амжилттай оролцлоо
ganbii

“Гоёл-2019” наадамд амжилттай оролцлоо

Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл” наадам 31 дэх жилдээ 2018.11.30-нд СТӨ-нд болж, загвар зохион бүтээгчид 2019 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох шилдэг бүтээлүүдээ танилцууллаа.

ШУТИС-ийн захиргаа болон Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн захиргааны дэмжлэгтэйгээр багш Б.Гэрэлмаа нь үндэсний хувцасны “Эрдэнэ эрхшээгч ” коллекци, Б.Гэрэлмаа Б.Дулмаа нар өдөр тутмын үндэсний хувцасны “Нүүдэл” коллекциор  нийт 16 хувцсаар оролцож Тусгай байрын шагнал хүртлээ.

“Эрдэнэ эрхшээгч” коллекцид монгол эмэгтэйн сэтгэлийн дотоод гэгээрлийн  хүчийг сонирхолтой хэлбэр, силуэт болон байгалийн үзэсгэлэнт элементүүд болох мод, цэцэгсээр илэрхийлж хар цагаан, алтлаг мөнгөлөг өнгөөр шийдсэн. Коллекцид “smart fashion”-ны технологи болох LED гэрлийг програмчлан хувцас болон малгайн чимэглэлд хэрэглэснээрээ шинэлэг болсон.