“Эрдмийн чуулган-2019” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ganbii

 


 2-р сар. 12, 2019, 6:45 a.m.
 
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-2019” ПРОФЕССОР, БАГШ, СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
1. Зорилго: ШУТИС-ийн профессор, багш, судлаачдын гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.
2. Хамрах хүрээ: ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, харьяа болон бүрэлдэхүүний хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, залуу судлаач, эрдэм шинжилгээний ажилтан.
3. Эрдэм шинжилгээний хурлын чиглэл:  Техник-технологи  Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан  Нийгэм, хүмүүнлэгийн ухаан
4. Нийтлэг шаардлага:
 2017, 2018 онуудад гүйцэтгэсэн судалгааны ажлын үр дүн байх;
 Урьд нь хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;
 Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
 Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалж /12-оос доошгүй эшлэл хэрэглэх/-ийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх;
 I шатанд хэлэлцүүлж шалгарсан бүтээл байх /захирлын албан бичгээр баталгаажуулах/;
 Тухайн салбарын 2-оос доошгүй эрдэмтдээс шүүмж авсан байх /II шатанд оролцогчдын хувьд/;
 ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг баримтална. Холбоос: http://www.must.edu.mn/static/uploads/files/hawsralt1-2.pdf
5. Хугацаа, үе шат:
I шат: Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгүүд 2019 оны 2 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
II шат: Профессор, багш, судлаачдын “Эрдмийн чуулган - 2019” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагаас ШУТТНСангийн Е-604, 405, Эрдмийн зөвлөлийн өрөө I-203 тоот хурлын танхимд тус тус болно. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн тус бүрээс II шатанд оролцох 3 хүртэлх шилдэг өгүүллийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний дотор Эрдэм шинжилгээ, инновацийн газарт хэвлэмэл болон файлаар research@must.edu.mn цахим хаягаар албан бичгийн хамт ирүүлнэ.
6. Эрдэм шинжилгээний хурлын шагнал, урамшуулал:
 Техник-технологи:
I байр – Батламж, 1 сая төг
II байр – Батламж, 700 мян.төг
III байр – Батламж, 500 мян.төг
 Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан:
I байр - Батламж, 1 сая.төг
II байр – Батламж, 700 мян.төг
III байр – Батламж, 500 мян.төг
 Нийгэм, хүмүүнлэгийн ухаан:
I байр – Батламж, 1 сая.төг II байр – Батламж, 700 мян.төг
7. Бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх: Хуралд хэлэлцүүлсэн өгүүллийн эмхэтгэлийг Эрдэм шинжилгээ, инновацийн газраас эрхлэн гаргаж, олны хүртээл болгох, таниулах ажлыг зохион байгуулна.                                                                                               ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР