ШУТИС-ийн IV-р курсын оюутнуудын анхааралд
ganbii

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн (Хичээлийн 2-р байрны Блок-т) Шүдний кабинетад 2019 оны 02 дугаар сарын 13-ны 09 цаг 30 минутаас 16 цаг 30 минутийн хооронд Шүд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх тул ШУТИС-ийн IV-р курсын оюутан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус үзлэгээр тухайн оюутанд зориулсан шүд амны хөндийн арчилгаа, шүд цоорлын эрт илрүүлэг, дараагийн эмчилгээний зааварчилгааг зөвлөх болно.

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ