Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Багш нарын Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 2 дүгээр сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.Тус Эрдэм шинжилгээний хуралд Хүнсний инженерчлэлийн салбар, Биотехнологи, Шим тэжээлийн салбар, Дизайны салбар, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын шилдэг 12 судлаач багш илтгэлээ хэлэлцүүлэв.Багш нарын эрдэм шинжилгээний Хурлын шүүгчээр ҮТС-ийн Дэд Захирал П.Булга, Доктор /Ph.D/ дэд профессор, ХИС-ын Профессор Я.Алтанцэцэг Доктор /Ph.D/, ХҮТИС-ын Зөвлөх профессор Н.Долгорхүү Доктор /Ph.D/ Профессор нар ажиллав.
Тэргүүн байранд БТШС-ын Багш Н.Сугар (M.sC), Yue-Hwa Chen нар “Сонгино (Allium Cepa. L), Сармис (Allium Sativum. L)-ны яс сийрэгжилтийг бууруулах идэвхийн судалгаа” сэдвээр
Дэд байранд ХҮТИС-ын Профессор Д.Энхтуяа (Sc.D), Борхүү (Ph.D), Э. Намуужин (M.sC) нарын “Ноолууран сүлжмэлийн хэрэглээний зарим үзүүлэлтүүдийн судалгаа, үр дүн” сэдвээр
Гутгаар байранд ДС-ын багш О.Гантулга (M.sC), М.Номин (M.sC), “График Дизайны хөтөлбөрийн анимацийн төсөл хичээлд идэвхитэй сургалтын аргыг ашиглах нь” сэдвээр тус тус байр эзлэв.
Тус тус шалгарч ШУТИС-ын БАГШ НАРЫН ЭРДМИЙН ЧУУЛГАН-2019 хуралд оролцов.