ХҮТИС-ын оюутны ЭШ-ний бага хурал
ganbii

ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн #Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын оюутны “Эрдэм шинжилгээний бага хурал” 2019 оны 3 сарын 29-нд амжилттай явагдлаа.Уг хурлаар баклавр, магистр, доктор оюутны нийт 21 илтгэл хэлэлцэгдсэн.Бакалаврын оюутны илтгэлээс #ХҮМАИ-ийн 2-р курсын оюутан Н.Бадамгарав, А.Лхагвацэнд нарын “MINI CNC машины зохион бүтээлт” илтгэл тэргүүн байрыг эзэлжээ.Удаах бариудад  #ХҮМАИ-ийн 5-р курсын оюутан Л.Лхагважавын “Сургалтын зориулалттай 3 принтерийн зохион бүтээлт”, #МБҮТИ-ийн 2-р курсын оюутан Б.Цэнгүүнжаргалын “Дорноговь аймгийн чулуужсан модлогийн механик шинжийн судалгаа”, ХҮМАИ-ийн 3-р курсын оюутан Т.Буяндэлгэр, Б.Мөнхчулуун нарын “Автомат хүлэмжийн үйлдвэрлэл”, #Ойн инженерийн 2-р курсын оюутан С.Баярцогтын “Модлог хорголжин шахмал түлшний зарим физик шинжийн судалгаа” шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг шүүн тунгаасан доктор, профессор Л.Удвал, доктор, профессор, МУ-ын гавъяат багш Н.Долгорхүү, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор Д.Батбаяр, доктор С.Цэцгээ, ХХААХҮЯ-ны ХөҮБЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Амаржаргал нартаа баярлалаа.Эрдэмтэн багш, оюутан та бүгдийн эрдмийн цагаан мөр үргэлж дардан, гэгээн байж арван зүгтээ дэлгэрэх болтугай.

 ҮТС ХҮТИС