Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Оюутны Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот хурлын танхимд ХҮНС СУДЛАЛ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ сэдвийн хүрээнд тус тус амжилттай зохион байгуулагдлаа.
Тус Эрдэм шинжилгээний хуралд Хүнсний инженерчлэлийн салбар, Биотехнологи, Шим тэжээлийн салбар, Дизайны салбар, Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар бүрээс шалгарсан бакалавр оюутны 5 илтгэл, магистрант, докторант оюутнууд илтгэлээ хэлэлцүүлэв.“Хүнс судлал-2019” Хурлын шүүгчээр БТШС-ын Профессор Ц.Энхтуул, доктор /Ph.D/ дэд профессор, Ахлах багш Д.Дөлгөөн доктор /Ph.D/, ХИС-ын Ахлах багш О.Гансайхан доктор /Ph.D/ нар ажиллав.Нийт Бакаларын 8, Магистрын 6, Докторын 1 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Бакалаврын Түвшинд:
Тэргүүн байранд 45 оноогоор Биотехнологи мэргэжлийн 4-р курсын оюутан О.Мөнхзул “Rhodococcus төрлийн бактерийг ялган дүйх микробиологийн судалгаа” сэдвээр, (Удирдагч БШТС-ын профессор, С.Дэлгэрмаа, Доктор /Ph.D/, Дэд профессор)
Дэд байранд 44,3 оноогоор Хүнсний үйлдвэрийн технологи мэргэжлийн 3-р курсын оюутан Б. Баярцэцэг “Эх орны буудайн шинж чанарын судалгаа” сэдвээр, (Удирдагч ХИС-ын Профессор Я. Алтанцэцэг, Доктор /Ph.D/, Дэд профессор, Багш Ц. Минжмаа /M.Sc/)
Гутгаар байранд 44 оноогоор Хүнсний үйлдвэрийн технологи 4-р курсын оюутан Л.Энхцэцэг “Хар, улаан манжингийн биологийн идэвхид хальсны үзүүлэх нөлөө” сэдвээр, (Удирдагч ХИС-ын эрхлэгч Э.Энхцэцэг Доктор /Ph.D,/ дэд профессор, Багш Ц.Минжмаа /M.Sc/)
Магистр оюутны түвшинд:
1-р байранд Микробиологи мэргэжлийн Магистрант Б.Хулангоо 46 оноогоор “Зарим ургамлын биологийн идэвхийн судалгаа” сэдвээр, (Удирдагч: БШТС-ыг Ахлах багш Г.Солонго, Доктор (Ph.D), Зөвлөх БТШС-ын Профессор С.Дэлгэрмаа Доктор /Ph.D/, Дэд профессор)
2-р байранд Микробиологи мэргэжлийн Магистрант Х.Энхжаргал 45,5 оноогоор“Целлюлоз задлагч бактерийн микробиологийн судалгааны үр дүн” сэдвээр (Удирдагч: БШТС-ын Ахлах багш Д.Дөлгөөн Доктор /Ph.D/) тус тус шалгарав.
Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хурлын шүүгчээр ХҮТИС-ын эрхлэгч Д.Батбаяр доктор /Ph.D/, Ахлах багш Б.Баярцэцэг доктор /Ph.D/, ДС-ын дэд профессор Б.Сэргэлэн доктор /Ph.D/ нар ажиллав. Нийт Бакалаврын 10, Магистрын 4, Докторын 1 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Бакалаврын түвшинд:
Тэргүүн байранд 48,6 оноогоор ХҮМТТ 5-р курсын оюутан Л.Лхагважав “Сургалтын зориулалттай 3D принтерийн зохион бүтээлт” сэдвээр, (Удирдагч ХҮТИС-ын Ахлах багш Д. Пүрэвмагнай /M.Sc/)
Дэд байранд 47,3 оноогоор ХҮМТТ 2-р курсын оюутан Н.Бадамгарав, А.Лхагвацэнд нар “Mini-CNC машины зохион бүтээлт” сэдвээр, (Удирдагч ДС-ын Багш Б.Энхжаргал /M.Sc/)
Гутгаар байранд 47 оноогоор Интерьер дизайн 3-р курсын оюутан М.Хосбаяр, Д.Уранчимэг нар “Монгол улсын консерваторийн урлаг заалны дизайны шийдэл” сэдвээр (Удирдагч ХҮТИС-ын Ахлах багш Д. Пүрэвмагнай /M.Sc/) тус тус шалгарав.
Магистр оюутны шилдэг илтгэлээр магистрант Ө.Тамирмаа “Криминалистик шинжилгээнд нэхмэлийн материал, ширхэгтийг таних арга зүйг ашиглаж байгаа байдал, үр дүн” сэдвээр
(Удирдагч: ХҮТИС-ын Амхад багш Д.Энхтуяа Доктор /Sc.D/), Профессор, шалгарлаа.
Шалгарсан оюутнууд ШУТИС-ийн Эрдмийн чуулган-2019 Оюутны эрдэм шинжилгээний хуралд Техник технологи, Байгалын ухаан, Хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт тус тус оролцоно.
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн