ШУТИС, БНСУ-ын Чүнбүг Үндэсний их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 2019.5.8~5.15 хүртэл хүлээн авна.
Тавигдах шаардлага:
※ ШУТИС-ийн 2, 3-р курсийн оюутан байх.
※ Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.
※Англи хэл дээр бакалаврын түвшний хичээл сонсох чадвартай/англи хэлний чадварыг батлах бичиг баримт авч ирэх/ эсвэл солонгос хэлний ТОПИК 2 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх.
Суралцах хугацаа:
Хамрагдах оюутны тоо: 10
Бүрдүүлэх материал:
Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /11-321974, 96669710, дотуур утас 2102 Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.
Сургалтын төлбөр: 30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/ Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.
Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Чүнбүг үндэсний их сургуулиас ирсэн шаардлагын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.5.8 ~ 6.27 дуустал 128 цагийн солонгос хэлний анхан шатны сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 4 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Солонгос хэлний сургалтын төлбөр 262400 төг байна. Солонгос хэлний ярианы дадлагын хичээл 6.27-7.18 хооронд МХТС дээр солонгос оюутнуудтай хамтран зохион байгуулагдана. Сургалтын төлбөрийг жич зарлана.
ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Гадаад Хэлний Сургууль
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн