Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Мэргэжил сонголт ба бидний ирээдүй” семинар, уулзалтыг 05 сарын 10-ны өдөр Хархорин сумын Соёлын төвд зохион байгууллаа.Уг сургалт, семинарыг СЭЗИС-ийн дэд захирал, доктор (Ph.D) С. Бямбахорол санаачлан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) Ч. Өнөрбаяр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д. Батбаяр хамтран зохион байгуулж Хархорин сумын 3 ерөнхий боловсролын дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн 180 гаруй сурагчид хамрагдлаа.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д. Батбаяр ШУТИС болон Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, ШУТИС-ийн элсэлтийн журам, инженерийн боловсролд хэрэгжүүлж буй шинэчилсэн сургалтын арга зүйн талаар танилцуулга илтгэл тавьсан.Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн төгсөгчид хөнгөн, хүнс, оёдол, хэвлэл, ой модны үйлдвэрлэлийн салбарт инженер техникийн ажилтан, зохион бүтээгч дизайнерээр ажилд ордог бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, зуун хувь ажлын байраар хангагдан ажилладаг хэмээн сургалтын хөтөлбөрүүдийг сурталчилсан.
СЭЗИС-ийн дэд захирал, доктор (Ph.D) С. Бямбахорол
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) Ч. Өнөрбаяр
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн