2019 оны 5 сард жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Алтан хулгана-2019” дизайны наадмыг өргөжүүлэн Өвөр Монголын Их сургуулийн “Үйлс бүтээлийн дээд сургууль”-н багш, оюутны бүтээл оролцсон бөгөөд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.Хамтран ажиллах хүрээг тэлэн уг үзэсгэлэнд оролцсон бүтээлүүдийн дээж болох 440, “Үйлс бүтээлийн сургууль”-н 300-гаад нийтдээ 740 гаруй дизайны болон урлагийн бүтээлийн үзэсгэлэнг Өвөр Монголын “Үндэсний Үзэсгэлэнгийн танхим”-д олон түмэнд дэлгэв.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын талаас ШУТИС-ийн ЭШХАЭ дэд захирал Т.Намнан, ДАА-ны дарга Х.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Дизайны салбарын эрхлэгч Д.Түмэнболд тэргүүтэй 7 багш, дизайны салбарын оюутны клубын ахлагч 5 оюутан оролцсон билээ.
2019 оны 7 сарын 2-нд үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ШУТИС-ийн ҮТС-н болон Өвөр Монголын Их сургуулийн Үйлс бүтээлийн дээд сургуулийн багш, оюутнуудын зохион бүтээсэн загварын шоуг Дизайны салбарын багш Б.Гэрэлмаагийн бүтээлээр нээсэн нь багш нарын ур чадварыг илтгэж байлаа. Уг үзэсгэлэнд уран зураг, график дизайн, компьютер график дизайн, эдэлхүүн, хэвлэлийн дизайн, интерьер дизайн, экстерьер дизайн зэрэг олон төрлийн бүтээлүүд нэгэн орон зайд дэлгэгдэн Монгол болон Өвөр Монголын урлаг болон дизайны чиг хандлага болон түвшинг харах цогц үзэсгэлэн болов.Нээлтийн үеэр хэвлэл мэдээллийнхэн олноор ирсэн байсан бөгөөд улсын болон хувийн телевиз радио, сонин сэтгүүлд үзэсгэлэнгийн тухай мэдээ мэдээлэл өргөнөөр цацагдсаныг дүгнэхэд Өвөр Монголын хувьд ч гэсэн шинэлэг соргог анхаарал татахуйц үйл явдал байсныг илэрхийлж байлаа.“Хүсэл мөрөөдөл, нөхөрлөл баг” сэдвийн хүрээнд болсон үйл ажиллагаа нь Монгол Хятадын хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, ШУТИС-ийн 60 жилийн ой, хоёр улсын соёл урлагийн салбарын солилцоо болон хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой зохион байгуулагдсан. Зохион байгуулагчдын зүгээс цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого зорилготой байгаа билээ.Уг үзэсгэлэн нь Өвөр Монголын “Үндэсний үзэсгэлэнгийн танхим”-д 2019 оны 7-р сарын 2-6 өдөр олон нийтэд нээлттэй байлаа.
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн