ШУТИС-ийн ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Бичил биетний ертөнцийг хэн сайн мэдэх вэ?” бүтээлийн уралдаан, Микробиологи, Биохимийн бичгийн олимпиад, АХА тэмцээн зэргийг 2019 оны 11-р сарын 30-ны өдөр зохион байгуулж Хүнсний чиглэлээр суралцаж буй нийт 40 оюутан оролцсон болно.
Олимпиадын явц
Энэхүү олимпиадыг Биотехнологи, Шим тэжээлийн салбарын дэргэдэх IB оюутны клубээс зохион байгуулж, шүүгчээр нь тус салбарын профессор, доктор С.Дэлгэрмаа, ахлах багш, доктор Х.Мөнхзаяа, ахлах багш Ш.Нарантуяа нар ажиллалаа.Бүтээлийн уралдаанд ургамлын эсийн гипс ашиглан бүтээж, тавьсан асуултанд оновчтой хариулсан ХҮТИ 2-р дамжааны “Очир” баг түрүүлсэн. Харин “АХА” уралдаанд Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан Б.Баяржавхлан тэргүүлж, Олимпиадад Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан Б.Баяржавхлан Тэргүүн байр, Хүнсний инженерчлэлийн хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан С.Цэрэндулам Дэд байр, Хүнсний инженерчлэлийн хөтөлбөрийн 2-р дамжааны оюутан Б.Мөнгөнчимэг Гутгаар байранд тус тус шалгарлаа.ҮР ДҮН: Энхүү олимпиадад оролцосноор оюутан залуус бичил биетний эсийн бүтэц, зохион байгуулалт, эс дотор явагдах биохимийн процессийг улам гүнзгий судлан мэдсэн болно. Цаашид олимпиадын цар хүрээг өргөжүүлж, зөвхөн мэргэжлийн ангиас бусад ангийн оюутнуудыг бэлдэн оролцуулна.
Шалгарсан оюутнууд
Олимпиадад оролцох, эрдэм мэдлэгээ уралдуулсан нийт оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР
IB ОЮУТНЫ КЛУБ
2019.12.03
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн