Үүнд:
- Бүх түвшний сургалтын материалыг оюутанд хүргэх
- Профессор багш нар цахим сургалтын материалыг ШУТИС-ийн Багшийн веб болон www.must.edu.mn сайтын “Цахим сургалт” цэсээр оюутанд хүргэнэ.
- ШУТИС-ийн Оюутны веб болон www.must.edu.mn сайтын “Цахим сургалт” цэсээр тухайн судалж буй хичээлийн материалыг хүлээн авна.
- ДарТС, Эрдэнэт цогцолбор дээд сургуулиуд дотоод сүлжээгээр, Мэдээлэл, холбооны технологийн сургууль elearn.sict.edu.mn хаягаар цахим сургалтыг үргэлжлүүлэн явуулна.
- Профессор багш нар цахим сургалтын материалыг бэлтгэж, оруулах
- Цахим хичээлийн материал нь лекц, семинар, практик, лаборатори, бататгах асуулт, бие даалтын даалгавар болон заавар, ашиглах цахим ном сурах бичгийг багтаасан иж бүрэн файл байна.
- Тухайн хичээлийн үндсэн агуулгыг тайлбарласан pdf файл /нэг удаа оруулах файлын хэмжээ 10мв хүртэл/ ба видео хэлбэрийн файлыг upload хийсэн link /видео файлын зөвхөн линкийг байрлуулах/-ийг оруулна.
- Бусад
- Зайлшгүй танхимд орох шаардлагатай хичээлүүдийг 3 дугаар сарын 31-ны өдрөөс батлагдсан хуваариар нөхөж орно.
- Цахим сургалтын “СТАТИСТИК” цэсээр багш, оюутны үйл ажиллагааг хянана.
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020.03.05