МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Шим тэжээл судлалын төвийн гэрээг сунгалаа

2015.11.27 00:00:00

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) болон БНСУ-ын “WITH” төрийн бус байгууллага (ТББ)-ын хооронд шим тэжээлийн шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах  гэрээг анх 2000 онд байгуулж Шим тэжээл судлалын төвийг байгуулсан болно. Хамтын ажиллагааг улам өргөжүүлэн 2005, 2010 онуудад 5 жилийн хугацаагаар сунгаж, сургуулийн өдрийн хоол, халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, шим тэжээлийн боловсрол олгох төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ хоолзүй, тэжээхүй ухааны мэргэжлээр төгсөгчдөд зориулсан эмнэлгийн болон сургуулийн хоолзүйчээр мэргэшүүлэх төгсөлтийн дараах хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж ирсэн юм.

Талууд хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, тэжээхүй ухаан, хоол үйлдвэрлэлийн менежмент, хүнсний аюулгүй байдлын сургалт аргазүйг боловсронгуй болгох, үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой шинжлэх ухааны ахисан түвшний судалгаа шинжилгээ хийх зорилгоор Шим тэжээл судлалын төвийн гэрээг 5 жилээр сунгаж, 2015 оны 11-р сарын 25-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон “WITH” ТББ-ын захирал Лий Юүн Сүк нар гарын үсэг зурлаа.

 

Ирэх 5 жилд хоол, шим тэжээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх төв байгуулж хот суурингийн хүн амд эрүүл амьдрах, зөв хооллох боловсрол олгох, тэжээхүй ухаан, хоол үйлдвэрлэлийн менежментийн багшлах боловсон хүчний чадавхийг сайжруулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгааг хөгжүүлж үр дүнг ахисан түвшинд хэлэлцүүлж, хэвлүүлэх, хүнсний аюулгүй байдлын мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн дараах сургалт зохион байгуулахаар тохиролцлоо.

Шим тэжээл судлалын төв

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...