Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 120 дугаар тоот зарлигаар ГОВЬ ХК-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсанд ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн удирдлага, профессор багш нар хүрэлцэн очиж хүндэт өргөмжлөл, профессор багш нарын ном, бүтээлийн дээжсийг гардуулан баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
ГОВЬ ХК-ны чадварлаг бүтээлч 2100 ажилтан, алба хаагсдын дунд ШУТИС-ийн 283 төгсөгчид үйлдвэрлэл эрхэлсэн захирал, менежер, инженер техникийн ажилтан, зохион бүтээгч дизайнер, чанарын албаны ажилтнаар тус тус ажиллаж, олон улсын зах зээлд эх орныхоо нэрийг дуурсгаж стандартын шаардлага хангасан дээд зэргийн чанар, загвар бүхий ноолуур, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байгаа нь манай хамт олны бахархал болсон . Манай хоёр байгууллага цаашид сургалт үйлдвэрлэлийн холбоог улам бэхжүүлж хүний нөөц, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд улам бүр идэвхитэй хамтран ажиллаж үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн