Үйлдвэрлэлийн Технологийн сургууль “Хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, хөгжлийн стратеги, экспортын чиг хандлага” эрдэм шинжилгээ, онол практикийн хурлыг 2020 оны 10 сарын 16-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам(ХХААХҮЯ), ХААИС-тай хамтран “IBIS Styles Ulaanbaatar” зочид буудалд зохион байгууллаа.
Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Ус сувгийн удирдах газар, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо түүний гишүүн үйлдвэрүүдийн төлөөлөл, Монголын ноос, ноолуурын холбоо түүний гишүүн үйлдвэрүүдийн төлөөлөл, ХААИС, ШУТИС-ийн багш, судлаачдын 80 гаруй төлөөлөл оролцлоо.
Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэлийн хөгжлийн асуудлууд, тулгамдаж буй бэрхшээл, гарц шийдлийн талаар 16 илтгэл хэлэлцүүлсэн. ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д.Батбаяр нар “Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажлын үр дүн, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэлийг танилцуулав.
Мөн ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын профессор багш, оюутнууд 10 сарын 16-18-ны хооронд “Мишээл экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан “Монгол экспорт экспо-2020” үзэсгэлэнд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдээрээ оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэр “Хөнгөн үйлдвэрийн механик инженер” хөтөлбөрийн багш, оюутнуудын зохион бүтээсэн арьсан дээр хээ зурах, эсгүүр хийх CNC төхөөрөмж, 3D хэвлэх төхөөрөмж үзэсгэлэнд оролцогч арьсан жижиг эдлэл үйлдвэрлэгчдийн сонирхлыг татсан инновацийн бүтээгдэхүүн боллоо.
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн