Шим тэжээл судлалын төвөөс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах” төсөл 2018-2020-ийн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, нярвуудад хоол үйлдвэрлэлийн менежментийг сайжруулах чиглэлээр “Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн цахим систем” сэдэвт сургалт семинарыг КОЙКА ОУБ-н санхүүжилттэйгээр БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар, “WITH” ТББ -тай хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалт 2020 оны 10-р сарын 22, 23-ны өдрүүдэд Нийслэлийн боловсролын газрын хурлын танхимд явагдсан ба нийт 231 цэцэрлэгийн эрхлэгч болон 512 тогооч, нярав хамрагдлаа.
Сургалт семинарын хүрээнд цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн цахим системийг Ц.Зууннаст танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны суралцагчдын хоол үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн “Хоолны газарт тавигдах шаардлагууд”, төвийн судлаач С.Баянжаргал “Пробиотик ба пребиотикийн хүүхдийн хоолонд ашиглах боломж” сэдвээр сургалт явуулсан. Цаашид сургалт семинарт оролцогчдоос гарсан санал хүсэлтийг цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн цахим системд хөгжүүлэлт хийх замаар оруулахаар болов. Мөн оролцогчдын зүгээс цэцэрлэгт мэргэжлийн хоолзүйч шаардлагатай байгааг илэрхийлж, чанартай тоног төхөөрөмж худалдан авах, мөрдөгдөж байгаа дүрэм журмыг нэгтгэж өгөх зэрэг саналуудыг гаргаж, мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө.
Тус цахим системийг цэцэрлэгийн тогооч, нярвууд өдөр тутмын ажилдаа дагаж мөрдөх чиглэлээр БШУЯ болон Нийслэлийн боловсролын газар хамтран ажиллаж байгаа болно.
ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВ
“ХУВЦАС ИНЖЕНЕРЧЛЭЛ-2024” өдөрлөг амжилттай зохион байгуулллагдлаа
ШУТИС Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний инженерчлэл салбарын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлийн хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС ийн оюутны 4 дотуур байранд өглөөний хоол хийх сургалтын тайлан
“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулах дэлхийн 7 хоног” уулзалт, семинар зохион байгуулагдлаа.
ХҮТИТ-ийн Уламжлалт нэг өдрийн аялал-2024
Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инжнерчлэлийн тэнхимийн “Шилжин явах цом 2024” дөрвөн төрөлт тэмцээн