ШУТИС-ИЙН ҮТС ДЭЭР БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД АЖИЛЛАЛАА
ganbii

ҮТС-ийн Биотехнологи бакалаврын хөтөлбөрийг Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олон хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлд орууллаа. Тус хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг БМИҮЗ-д 2020 оны 10-р сард хүлээлгэн өгч, 10 дугаар сарын 27-28 өдрүүдүүд Үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэлийн шинжээчдийн баг томилогдон газар дээр үнэлгээг явуулав.

  

Магадлан итгэмжлэлийн хүрээнд шинжээчид хамт олон, ажил олгогч, оюутнууд, төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргаж, БМИҮЗ-д хүргүүлсэн болно.

 

Хамтран ажилласан Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн шинжээчид, сургуулийн удирдлага, ажил олгогч, төгсөгчид, хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд, салбарын профессор, багш, ажилтнуудад талархал илэрхийлье.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР