“ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС АППАРАТ”-ЫН УЛСЫН 6-Р ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
ganbii

2016 оны 4 дүгээр сарын 30-нд ШУТИС-ийн ҮТС-ийн Хүнсний Инженерчлэлийн Салбарын хамт олон Монгол Улсын Их, дээд сургуулиудын хүнс, хоол, биотехнологи, хими технологи, инженерийн салбарын оюутнуудын хооронд зохиогддог “Үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын  Улсын 6-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

            Олимпиадад ХААИС-ийн Инженер, Технологийн Сургууль, Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, ШУТИС-ийн ХШУС, ШУТИС-ийн ҮТС-ийн 6 багийн оюутнууд 2 үе шатаар мэдлэг, авъяас чадвараа уралдуулан өрсөлдөв.

            Олимпиадад оролцсон сургуулийн багш, оюутнууд ХШУС-ийн шинээр байгуулагдсан Процесс аппаратын лабораторын үйл ажиллагаатай танилцав. Тэмцээн зохион байгуулсан багш нар олимпиадын талаар  санал солилцов.