МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.

2021.03.24 19:42:04
ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Монголын Үндэсний музейтэй хамтран ажиллах гэрээ байгуулан талуудын хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслол 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
Тус үйл ажиллагаанд Монголын Үндэсний музейн захирал, доктор, профессор Д.Сүхбаатар, Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ц.Одбаатар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Туяацэцэг, Дизайны салбарын эрхлэгч, доктор Ц.Батсайхан нар оролцож хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Гэрээний зорилго нь 2021-2023 оны хооронд хоёр байгууллагын эрдэмтэд, багш оюутнууд Монголын соёлын өвийн судалгаанд хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх, техник, технологийн дэвшлийг ашиглах, судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, сурталчлахад чиглэгджээ. Талууд хамтын ажиллагааны үр дүнгээ тухайн жилийнхээ 12 дугаар сард дүгнэн хэлэлцэж, дараа дараагийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлаж байх юм.
 
 
 
 
 
 

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

“D ART – ХАВАР - 2016” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2016.04.03

ҮТС-ийн дизайны салбарын багш нараас эрхлэн гаргадаг “D Art”  сэтгүүлийн редакциас дизайны салбарын оюутнуудад зориулж “D Art хавар -  2016” ...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...