МэдээМэдээлэл

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Биотехнологи-бидний амьдралд 2021`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2021.04.01 00:00:00

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбараас “БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2021” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2021.03.27-ны өдөр онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг ҮТС-ийн захирал доктор, дэд профессор Ж.Туяацэцэг нээж хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, багш, судлаач, оюутнуудыг судалгааны ажлаа улам үргэлжлүүлэн бататгаж улс эх орондоо хэрэгцээт зүйлсийг хийх эзэд нь болох ерөөлийг өргөлөө.

 

Хурлын явц (2021.03.27)

Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС, МУИС, ХААИС зэрэг их дээд сургуулиудын биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй бакалавр, магистр оюутнуудын 25 гаруй илтгэл ирснээс магистр оюутны 5 илтгэл, бакалавр оюутны 6 илтгэлийг хэлэлцүүлж шалгарууллаа.

Хурлын шүүгчээр дараах бүрэлдэхүүн ажиллалаа.

  1. Э.Энхцэцэг, ШУТИС-ийн Хүнсний инженерчлэлийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор
  2. Ц.Энхтуул, ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын профессор, Доктор (Ph.D), дэд профессор
  3. Д.Дөлгөөн, ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, Доктор (Ph.D)

“БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД-2021” оюутны эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлд дараах илтгэлүүд тус тус шалгарлаа.

Магистр оюутны төрөлд

Тэргүүн байранд:

Наномөнгөний бэлдмэл үрийн соёололт, ургах эрчим нөлөөлөх судалгааны үр дүн”, Б.Номин, ШУТИС-ийн ҮТС-ийн БШТСалбарын магистр оюутанУдирдагч багш Х.Мөнхзаяа, ШУТИС, ҮТС-ийн БШТСалбар, З.Ариунаа, М.Ариунаа -Мон химо ХХК ЭША

Дэд байранд:

TNF-α генийн промотер дах -308 G/A (rs1800629) полиморфизмын тархалтын судалгаа”, Б.Энхмөнх, МУИС, ШУС-ийн магистр оюутан, Удирдагч багш: Ж.Хулан, Б.Очирхуяг, МУИС, ШУС

Гутгаар байранд:

Эмийн багваахай болон бусад ургамлын ханд бүхий органик савангийн хадгалалтын үед хлорофилл ба каротиноидын агуулгыг тодорхойлж хэрэглэх зохистой хугацааг тогтоох боломж”, Б.Бумжид, ХААИС, МААБСургуулийн магистр оюутан, Удирдагч багш: С.Сарантуяа, ХААИС, МААБС

Бакалавр оюутны төрөлд

Тэргүүн байранд:

Сибирь шинэс (Larix sibirica ledeb) -ний бичил ургамлыг ex-vitro орчинд микоризагаар дэмжсэн судалгаа” Х.Түвшинзаяа, ХААИС, МААБС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш А.Гоомарал, В.Энхчимэг, ХААИС, МААБС

Дэд байранд:

Нангиад ороонго (Cuscuta chinensis Lam)-ын биологийн идэвх, хорон чанарын судалгаа”, Ж.Доржбат МУИС, ШУС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Т.Сувдмаа, МУИС, ШУС

Гутгаар байранд:

Бактерийн хар тугалганд мэдрэг чанарыг тодорхойлсон байдал Б.Мөнхжин, МУИС, ШУС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Г.Хишигсүрэн, Д.Түмэнжаргал, Н.Туул, МУИС, ШУС

Тусгай байранд

Монгол тараг, бусад төрлийн исэг идээний цэвэр өсгөврийн хөрөнгө үйлдвэрлэх зах зээлийн өнөөгийн байдал, хэрэгцээг тодорхойлох” Д.Түвшинтөгс, ШУТИС, ҮТС-ийн 4-р ангийн оюутан, Удирдагч багш: Л.Дамдинсүрэн, ШУТИС, ҮТС

Хурлын явц

Хуралд “Биотехнологи, биоёсзүй” сэдэвт илтгэлийг нийт судлаач багш, оюутнуудад уншиж толилуулсан ШУТИС-ийн Биотехнологи, шим тэжээлийн салбарын ахлах багш, “Монголын Биотехнологийн нийгэмлэг”-ийн тэргүүн. Б.Арвинбаяр багшид талархал илэрхийлье.

Биотехнологи, биоёсзүй илтгэл (2021.03.27)

Тус хуралд оролцсон нийт оюутны илтгэлийг Биотехнологи бидний амьдралд-2021 эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд нийтэлж нийтийн хүртээл болгоно. Энэхүү оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад дэмжиж ажилласан Монголын биотехнологийн нийгэмлэг, Биологи, биотехнологийн сургалт, судалгааны төв зэрэг ТББ талархал илэрхийлж байна.Нийт илтгэгч оюутнууд болон эрдэмтэн багш нарт цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд идэвх санаачилгатай ажилласан Биотехнологи, шим тэжээлийн салбарын хамт олонд талархал илэрхийлье.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

БИОТЕХНОЛОГИ, ШИМ ТЭЖЭЭЛИЙН САЛБАР

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль (ҮТС) болон БНСУ-ын “WITH” Төрийн Бус Байгууллага болон Шим Тэжээл Судлалын Төв (ШТСТ) хамтран “Хоолзүйчийн мэргэжил дээшлүүлэх 6 дахь удаагийн эрчимжүүлсэн сургалтыг Nutrition Care Process” сэдвийн хүрээнд 2017 оны 10-р сарын 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалтын зорилго нь олон улсын шим тэжээлийн үйлчилгээний системийн тухай хоолзүйчдэд мэдлэг олгох, мэргэжлээ дээшлүүлэх болон хоорондоо туршлага солилцох юм. Сургалтанд ур...

Их уншсан мэдээ

``БИОТЕХНОЛОГИ-БИДНИЙ АМЬДРАЛД 2016`` оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

2016.03.12

Биотехнологи, микробиологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дадлагажуулах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол, практикийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор...

ХИС-ын 2-р курсын оюутнууд хүнсний үйлдвэрүүдээр аяллаа.

2016.09.23

ХИС-ын 2-р курсын оюутнууд "Тэсо" ХХК, "АПУ" ХК-ний пивоны үйлдвэр, "АПУ" ХК-ийн Сүүний үйлдвэрүүдтэй танилцлаа. Үйлдвэрүүд оюутнуудад амталгаа, бэлэг, үйлдвэрээс зохион байгуулж буй тэмцээний урилга ...