“Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
ganbii

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн санаачлагаар 2015 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн тус арга хэмжээ нь үндэсний хэмжээий арга хэмжээ болон өргөжиж 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

“Инновацийн 7 хоног арга хэмжээ”-ний амрах хүрээ жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаад нийт оролцогч байгууллагууд 14 үйл ажиллагаан дээр төвлөрөн ажиллалаа. Энэ удаагийн үйл ажиллагааг Боловсрол, шинжлэх ухааны яамны Инноваци, технологийн газар бодлогын болон үйл ажиллагааны дэмжлэгийг оролцогч талуудад үзүүлж хамтран ажиллалаа.

“Covid-19” цар тахлын нөхцөл байдлаас хамаарч үйл ажиллагаанууд цахимаар хэлбэрээр Airmeet.com флатформ болон бусад хэлбэрийн цахим технологиудыг ашиглан явагдлаа. 

 “Үндэсний инновацийн хөгжил” форум

5 дугаар сарын 17-ны Даваа гаригт  “Үндэсний инновацийн хөгжил” форум 6 салбар хэлэлцүүлэгийн хүрээнд Airmeet.com флатформ дээр явагдав. Тус форумын "Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци" сэдэвт салбар хуралдааныг ШУТИС, БШУЯ, УЧХҮХААХҮЯамтай хамтран зохион байгууллаа. 

САЛБАР ХУРАЛДААН - 4 “ХҮНС, ХӨНГӨН ҮЙЛДВЭР, ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ”  илтгэлүүд

Хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд  Ж.Туяацэцэг, доктор (Ph.D), ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Аж үйлдвэр 4.0: Хөнгөн үйлдвэрийн салбарын инновацийн үйл ажиллагаа  М.Баяр, доктор (Ph.D), ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүн амын хооллолт, шим тэжээлийн асуудалд анхаарал хандуулахуй дор  М.Пүрэвжав, доктор (Ph.D), ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Тогтвортой үйлдвэрлэлийн инноваци  Б.Болормаа, "Говь" ХК-ны бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын захирал, Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн орчин үеийн технологи, инноваци, бизнесийн шийдлүүд  С.Ганзориг, АПУ Дейри ХХК-ийн гүйцэтгэх захирал 

  • “ICIED” олон улсын эрдэм шинжилгээний хурал

ICIED буюу  “Инновац ба Энтрепренешипийн хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал “Инновацийн 7 хоног арга хэмжээ”-ий эхлэл болж 2021 оны 5-р сарын 6-нд онлайн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө. Тус хурлыг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургууль, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн  олон улсын хуралд Япон, Тайван, ОХУ, БНХАУ, Монгол зэрэг 5 орноос, гадаад, дотоодын 9 их сургууль, 22 бүрэлдэхүүн сургууль болон судалгааны хүрээлэн, төв, лабораторийн төлөөлөл-60 шахам судлаач  бүтээлээ ирүүлж,  19 илтгэл хэлэлцүүлсэн бол хурлын  арга хэмжээнд нийтдээ 140 гаруй хүн оролцлоо.

 Эрдэмтэд судлаачид, ахисан түвшний оюутнуудаас 45 эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлснээс мэргэжлийн хянан магадалгаа (peer review) хийж, 36 бүтээлийг ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн “Менежмент ба Инновац”  ЭШ-ний сэтгүүлд нийтлүүлэх зөвшөөрөл олгоод байна.

Хөтөлбөрийн дагуу хурлыг  дараах 4  салбар хуралдаанаар зохион байгууллаа.

  1.  Нэгдсэн хуралдаан: Урилгын илтгэл (Plenary Session: Keynote presentations)
  2. Салбар хуралдаан-1: Нийгэм, эдийн засгийн хүрээн дэх инновацын хөгжлийн   зорилтууд (Session I. Challenges and Innovation development in the Economy & Society)
  3. Салбар хуралдаан-2: Технологи, бизнесийн хөгжлийн тулгамдсан асуудлууд (Session II. Emerging issues  of  technology and business development)
  4. Салбар хуралдаан-3: Инженерийн дээд боловсролын хөгжүүлэх Монгол- Японы хамтарсан төслийн хэрэгжилтийн үр дүн (Session III. Implementation results of M-JEED PROJECT)

Урилгын илтгэлийг Япон, Тайван, ОХУ-ын эрдэмтэд сонирхолтой сэдвээр хэлэлцүүлж, оролцогчидтой мэдлэг туршлагаа хуваалцлаа.